Агаарын чанар: Нэгдүгээр хороолол орчимд 999 буюу агаар маш их бохирдолтой байна

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Агаар дахь PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж гэр хороолол, автомашины нягтралтай холбоотой Баруун 4 зам, Баянхошуу, Зурагт, 1-р хороолол орчим бусад цэгээс их ажиглагдсан байна.

Өнөөдөр 08 цаг 30 минутын байдлаар 1-р хороолол орчимд 999 буюу агаар маш их бохирдолтой байна. Харин "Ургах наран" хороолол орчимд 15 буюу агаарын чанар хамгийн цэвэр, Сонгино хайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт агаар бага бохирдолтой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.249.220)