Ачааны машин шатаж, 45 настай эрэгтэй нас баржээ
2024-04-23
Б.Оргил
Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 02:08 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Тус автомашины бүхээгт иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олдсон тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.13.33)
ИХ УНШСАН