Ирэх амралтын өдрүүдэд “Скай резорт” цанын баазад өвлийн наадам болно
2025-02-08
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна.
Наадмын үеэр
- Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Снөүбоардын тэмцээн
- Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
Уулын цанын сонирхогчийн тэмцээн - Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.
Үзвэр, үйлчилгээ
- Шүхрийн үзүүлбэр
- Шувуулахуйн үзүүлбэр
- Хоол ундны үйлчилгээ
- Цана, чарганы үйлчилгээ явагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.103.117)
ИХ УНШСАН