Амьд явах хараалтай “Сайн чөтгөр”

The Lonely and Great god буюу “Сайн чөтгөр” кинонд Өмнөд Солонгосын нэгдүгээр зэргийг жүжигчин Gong Yoo чөтгөрийн дүрийг бүтээсэн юм.

Энэхүү кино нь олон нийтийн хүртээл болсноор төд удалгүй Солонгосын телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй олон ангит киногоор шалгарч, шилдэг шагналуудын эзэн болсон.

Киноны товч агуулга

Дайны бурхан жанжин Ким Шин эзэн хааныхаа атаархлын золиос болж хааны хатан болох төрсөн дүү, баатарлаг цэрэг эрсийнхээ хамт амиа алдана. Гэвч ард иргэд нь жанжныхаа үхэлд туйлаас харамсан буцаан авчрахыг хүсэж түүний илдний өмнө тасралтгүй залбирсанд Бурхан Ким Шинд олон хүний амь егүүтгэсэн шийтгэл хүртээн чөтгөр болгон дахин амилуулдаг.

Ийнхүү үүрд мөнхийн амьдралаар хараагдсан жанжин Ким Шин Гоблин хэмээх чөтгөр болон хувирч хайртай хүмүүсийнхээ үхлийг үзэж хагацахын зовлон эдлэхээр болдог.

Хэзээ төгсөх нь үл мэдэгдэх үүрдийн амьдралаа эцэслэж өөрийг нь аврах сүйт бүсгүйгээ хайсаар Гоблин хэдийнэ 900 жил амьдарчээ.

Заяаны сүйт бүсгүй нь л цээжийг нь нэвт сүлбэсэн хараалт сэлмийг харах чадвартай бөгөөд илдийг сугалбал хараал тайлагдаж Гоблин оргүй хоосон болж замхрах тавилантай.

Эцэст нь Бурхан түүний зовлонт амьдралыг төгсгөхөөр шийдэж, сүйт бүсгүйг нь дэлхий рүү илгээнэ. Гэвч тэр үе нь ирэхэд амьд үлдэхийг хүснэ.

Сүйт бүсгүйтэйгээ учирснаар Гоблины төлөвлөгөө өөрчлөгдөх боловч хааны хорон санаат түшмэлийн сүнсийг цээжин дэх сэлмээрээ хөнөөхөөс өөр аргагүйд хүрнэ. Ингээд Гоблин сүйт бүсгүйнхээ гараар сэлмийг сугалан түшмэлийг хөнөөж дэлхийгээс замхардаг боловч сүйт бүсгүйтэйгээ байгуулсан гэрээний улмаас завсрын ертөнцөд гацдаг. Есөн жилийн турш элсэн цөл, цасан шуургатай завсрын ертөнцөд цөлөгдсөн Голблинд дэлхийд эргэж ирэх боломж олдон хайртай хүнтэйгээ хамт амьдардаг.

Гэвч энэ аз жаргал, баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Түүний сүйт бүсгүй олон хүүхдийн амийг аврахын тулд өөрийгөө золиосолдог. Гоблины сүйт бүсгүй дараа төрөлдөө ахин түүний амьдралд гарч ирж үйл явдал цааш хэрхэхийг үзэгчдэд үлдээснээр кино төгсдөг билээ.

“Мөнх амь хийгээд хүмүүний ахар мөчид амьдралыг нэг шугамнаа зэрэгцүүлэн харуулсан энэхүү киног 2016 онд анх үзэгчдийн хүртээл болгосон.”

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.138)