Энэ намрын тренд өнгөнүүд

Энэ намрын тренд өнгөнүүдийг танилцуулж байна. Эдгээр тод өнгөнүүдээс хувцас сонгон өмсөөрэй.

ХӨХ-НОГООН

Сул, намирсан материалтай биеийн галбирыг тань тодотгож өгөх хөх ногоон өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.


ЯГААН

Таны эмэгтэйлэг төрхийг чимж өгөх нэгэн өнгө бол яахын аргагүй цайвар ягаан өнгө юм. Ягаан өнгө нь таныг чамин хээнцэр харагдуулах бөгөөд хар, цагаан, улаан хүрэн, хөх ногоон зэрэг өнгөнүүдтэй хослуулан өмсөж болно.


ГҮН ЦЭНХЭР

Арьсан куртка, булган дээл зэрэг гадуурх хувцсаа гүн цэнхэр өнгөтэйг сонгох нь таныг сүр жавхлантай харагдуулах болно. Энэ өнгө нь цагаан, улбар шар болон хар зэрэг өнгөнүүдтэй маш сайн зохицно.


УЛААН ХҮРЭН

Улаан хүрэн өнгө нь ажил хэрэг, өдөр тутам болон болзоо зэрэг ямарч үйл явдалд сайхан тохирдгоороо онцлогтой юм.


УЛБАР ШАР

Энэ намрын зайлшгүй сонгох хэрэгтэй өнгө бол яахын аргагүй улбар шар өнгө юм. Улбар шар нь цагаан, хар болон шаргал  өнгөнүүдтэй сайхан зохицно.


НИЛ ЯГААН

Нил ягаан өнгийг ч орхигдуулж болохгүй шүү. Гүн цэнхэр өнгөтэй хослуулан хэрэглэхэд маш зохимжтой.


ТОД ЦЭНХЭР

Тод цэнхэр өнгө нь хүний анхаарлыг татахгүй байхын аргагүй нэгэн өнгө бөгөөд энэ өнгийн пальто сонгохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.217)