Таны заавал очиж үзэх ёстой газар №2: ТУРК УЛС
Олон зуун жилийн түүх, ёс заншлаа өнөөгийн хөгжил дэвшилтэй гайхалтай хослуулж чадсан улс бол Бүгд Найрамдах Турк Улс юм. Тэгвэл энэ удаа аялал жуулчлал, эрдэм мэдлэг, амралт цэнгээний газар цогц бүрдсэн Турк улс руу аялах ёстой 9 ШАЛТГААНЫГ танилцуулж байна.
- АРД ИРГЭД
Гайхалтай найрсаг ард түмэн таныг угтах болно. Юу байгаа бүхнээ зочиндоо барьдаг тэдний алдарт цайг заавал амталж үзээрэй хэмээн зөвлөе. Шинэ хүнтэй танилцах дуртай таныг ТУРКУУД хүлээж байна.
- ГАЗАР ДУНДЫН ТЭНГИС
Бүлээхэн усанд хүссэнээрээ тоглож, сэлж байгаад тэнгисийн эрэг дээр тааваараа налайн хэвтэхээс өөр жаргал хаана байх билээ. Амрах дуртай танд ГАЗАР ДУНДЫН ТЭНГИСИЙГ санал болгож байна.
- ПАМУККАЛЕ ХОТ
Тэртээ эртний Грек, Ромын үеийн Гераполисчуудын ашиглаж байсан цагаан шохой чулуун усан сан таныг өөрийн эрхгүй Турк улс руу татна гэдэгт итгэлтэй байна. Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаардаг та ПАМУККАЛЕД заавал ирээрэй.
- УСАН ОНГОЦОН ДЭЭРХ АЯЛАЛ
Кинонд гардаг шиг тэнгисийн намуухан хөвөөнд, усан онгоцон дээр гэрлэх санал тавимаар байна уу? Эсвэл найз нөхдөөрөө хамтдаа хономоор байна уу? Тэгвэл энэ бүхэн боломжтой. Романтик хосуудаа МӨРӨӨДЛӨӨ биелүүлэх цаг боллоо.
- ХООЛ
Нэгэн хэвийн биш, хоёр тивийн хоолны соёлоос төрсөн гайхамшигт амт Туркд байна. Хоолонд нь дагалдуулж үнэгүй амтат салат, зууш өгдөг гэсэн шүү. Эрхэм аялагч та САЙХАН ХООЛЛООРОЙ.
- АГААРЫН БӨМБӨЛӨГТЭЙ АЯЛАЛ
Дэлхийн мянга мянган хүнийг өөрийн эрхгүй татдаг зүйл бол яахын аргагүй агаарын бөмбөлөгтэй аялал билээ. Өндөр дээрээс орчин үеийн хотыг түүхийн дурсгалуудтайгаа хэрхэн хамт үзэсгэлэнтэй харагдахыг харж болох нь ээ?
- ТҮҮХ
Аугаа Трой, Визант, Ромчуудын түүхийг бид ном, киноноос л уншиж, үзэж байлаа. Тэгвэл тэр үеийн олдвор, үзмэр таныг хүлээж байна. Турк бол маш СОНИРХОЛТОЙ бөгөөд АГУУ ТҮҮХТЭЙ улс юм.
- ТЕРМЕССОС
10000 хүний суудалтай задгай театрын тайзан дээр зогсон мөрөөдөн зогсох юутай сайхан бэ? Мөрөөдөж явбал бүтнэ шүү дээ магадгүй хэзээ нэгэн цагт тэр тайзан дээр хэний ч хийгээгүй тоглолтыг хийх ч юм билүү. Тэгвэл мөрөөдөх дуртай таны мөрөөдлийг биелүүлэхээр алдарт ТЕРМЕССОС бүтээгджээ.
- ТРОЙ ХОТЫН ХАНА ХЭРЭМ
Холливуудын алдарт Трой киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Тэгвэл одоо дэлгэцнээс биш дэргэдээс нь үзэх цаг болжээ. Алдарт ТРОЙ хотод тавтай морил.
АЯЛАЛ БОЛ АМЬДРАЛ.