"Apple" компьютерийнхээ үйлдвэрлэлийг Хятад руу шилжүүлж магадгүй

"Apple" компани шинэ "Mac Pro" компьютерийнхээ үйлдвэрлэлийг АНУ-аас Хятад руу шилжүүлэхээр болсон талаар "Wall Street Journal " сонин баасан гарагт мэдээлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын импортын бараг бүх бүтээгдэхүүнд татвар ногдуулж магадгүй байгаа үед дээрх мэдээлэл гарчээ. Нэмэлт татварыг эсэргүүцэж байгаагаа "Apple" тэргүүтэй олон зуун компани өмнө нь илэрхийлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт "Nikkei" сонины мэдээлснээр, "Apple" зардлаа бууруулах зорилгоор нийт үйлдвэpлэлийнхээ 15-30 хувийг Зүүн Өмнөд Ази руу шилжүүлэх талаар томоохон нийлүүлэгчдээсээ асуусан байна.  "Mac Pro" энэ оны эцсээр худалдаанд гарна гэж "Apple" энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Энэхүү компьютер нь дуу хөгжим, клип бүтээдэг хүмүүсийн сонирхлыг хамгийн их татаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.64.245)