Дуучин С.Тэнгэр Хятад улсын "Алтан хоолойт дуучин"-аар дахин шалгарчээ

Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр БНХАУ-ын шилдэг дуучнаар дахин шалгарчээ. Тодруулбал, Өвөрмонголын "Одон" телевизийн зохиосон гурван сар үргэлжилсэн уралдаант нэвтрүүлгийн аваргаар шалгарсан байна. Тэрээр, өнгөрсөн өвөл буюу арванхоёрдугаар сард "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрыг хүртжээ. БНХАУ-ын нэгэн үеийн удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр түүнд уг шагналыг гардуулсан байна.

Дуучин С.Тэнгэр нь одоо БНХАУ-ын томоохон дуу бүжгийн чуулгын даргаар ажилладаг юм байна. Анх 1989 онд Хятадын эстрадын дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцож шилдгээр шалгаран нэр алдар нь түгжээ.

Түүний 1991 онд аяыг нь зохиосон “Аав бид хоёр" дуу нь Азийн хөгжмийн наадмын хоёрдугаар байр эзэлсэн бол Ч.Чимидийн "Би монгол хүн" шүлгээр бүтээсэн дуу монгол туургатны сүлд дуулал болсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.22)