Уругвайн Засгийн газар ард иргэдээ АНУ руу явахгүй байхыг уриалав
2019-08-11
Уругвай улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамаараа дамжуулан улсынхаа ард иргэдийг АНУ руу шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхаарууллаа. Учир нь сүүлийн өдрүүдэд арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах, зэвсэглэн халдах тохиолдол буурахгүй байгаа учраас ийнхүү уриалсан байна. Түүнчлэн олон нийтийн газар, нисэх буудалд анхааруулсан утгатай зурагт хуудас байршуулжээ.
АНУ-д он гарснаас хойш нийт 255 хүн галт зэвсэгт өртөн амиа алджээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш дотоодын террорист үйлдэл буурахгүй улам өгсөх хандлагатай байгаа юм. Уругвай улсаас гадна Гондурас, Эквадор, Гватемал улсууд ч ард иргэддээ АНУ-д зорчихгүй байхыг анхааруулаад байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.196)
ИХ УНШСАН