Кабулд дэлбэрэлт, буудалцаан болж 95 хүн шархаджээ
2019-08-11
Афганистаны нийслэл Кабул хотод /2019.08.07/ хүчтэй дэлбэрэлт болж, зургаан хүн амиа алдаж, 95 хүн шархадсан талаар “TOLOnews” мэдээлжээ. Шархадсан хүмүүс дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэнэ. Дэлбэрэлт хотын баруун хэсэгт болжээ.
Дэлбэрэлтийн дараа буун дуу сонсогдож байсан гэнэ. “TOLOnews”-ээс өөр эх сурвалжид амиа алдсан хүний тоог 18, шархадсан хүний тоог 100 гаруй гэжээ. Дэлбэрэх төхөөрөмж автомашин дотор байсныг тогтоосон гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.174.32)
ИХ УНШСАН