PewDiePie, Marzia Bisognin –тайгаа 8 жилийн дараа хуримаа хийлээ

Felix Kjellberg буюу бидний сайн мэдэхээр PewDiePie өөрийн 8 жилийн турш үерхсэн найз бүсгүй болох Marzia Bisognin –тайгаа энэ сарын 19-ний өдөр албан ёсоор гэр бүл болжээ. 

Felix анх 2010 онд PewDiePie нэрээр Youtube channel нээж байсан бөгөөд 2013 оны 8 сарын 15-нд Youtube-дэхь хамгийн олон дагагчтай хүн болж байсан юм. Одоогоор энэ амжилтынхаа хүрээнд хоёрт бичигддэг тэрээр 98 сая дагагчтай, 22 тэрбум хандалттай бичлэгүүдтэй аж.

Ихэнх контентууд нь видео тоглоом, уламжлал болсон аймшгийн тоглоомууд, сүүлийн үед MineCraft-с бүрддэг болоод байгаа юм. Ямар нэг шүүлтүүргүйгээр, аливаа зүйлд өөрийнхөө талаас шударгаар ханддагаараа дэмжигчдийнхээ хайрыг хүртдэг тэрбээр хэд хэдэн удаа шүүмжлэлд өртөж байсан нь ч бий.
 
Харин түүний сүйт бүсгүй, одоо бол эхнэр Marzia Bisognin нь ч мөн CutiePieMarzia нэрээр Youtube хуудастай байсан бөгөөд жилийн өмнөөс хувийн шалтгааны улмаас бичлэг хийхээ больсон. Анх 2011 онд онлайн харилцаагаар эхэлсэн тэдний үерхэл ийнхүү аз жаргалтайгаар үргэлжилж байна.

2018 оны 4 сард Японруу аялж байхдаа Felix түүнд анх гэрлэх санал тавьж байсан юм. 

Хосууд хуримын мэдээгээ Твиттер, Инстаграм дээрх нийтлэлүүдээрээ дамжуулан хүргэн ийнхүү тайлбар бичсэн байна. 
@pewdiepie: “ Бид гэрлэчихсэн!!! Би хамгийн ихээр аз жаргалтай байна. Амьдралаа энэ гайхалтай эмэгтэйтэй хуваалцаж буйдаа би үнэхээр азтай юм”
@itsmarziapie: “8 сарын 19-нд, танилцсанаа яг 8 жилийн дараа – бид хоёр гэр бүл, найз нөхөдтэйгээ гэрлэлтээ тэмдэглэлээ. Энэ миний үүрд нандигнах хамгийн үзэсгэлэнтэй өдрүүдийн нэг байсан. Цаг гарган бидний хуриманд оролцож, тэмдэглэхэд тусалсан хүн бүхэнд үнэхээр их баярлалаа. Би яг л ертөнцийн хамгийн азтай нэгэн шиг санагдаж, үнэхээр хайраар бялхаж байна. Felix-г үлдсэн амьдралынхаа туршид нөхөр хэмээн дуудахдаа үнэхээр их догдолж байна!” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)