Kill This Love"-г 600 сая гаруй удаа үзжээ
БНСУ-ын охидын “BLACKPINK” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Kill This Love” дууг “YouTube” цахим хуудсаар дамжуулан 600 сая гаруй удаа үзжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн хүртээл болсон “Kill This Love” дууг цацагдсанаас хойш 177 хоногийн дотор 600 сая гаруй удаа үзсэнээр “YouTube” цахим хуудсанд хамгийн хурдан хугацаанд олон хандалт авсан “K-pop” дуугаар шалгарсан байна.
Өмнө нь мөн “BLACKPINK” хамтлагийн “Ddu-du Ddu-du” дуу уг амжилтыг шинэчлэн тогтоож байжээ. Уг хамтлагийн 600 саяас дээш хандалт авж буй дөрөв дэх дуу энэ бөгөөд урьд нь “Ddu-du Ddu-du”, “Boombayah”, “As If It's Your Last” нэртэй уран бүтээл олон хандалт авж байжээ.
“Kill This Love” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд цацагдсанаасаа хойш “Billboard”-ын шилдэг 100 дууны 41 дүгээрт, “Billboard”-ын шилдэг 200 цомгийн 24 дүгээрт тус тус жагссан байна.
БНСУ-ын охидын “BLACKPINK” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Kill This Love” дууг “YouTube” цахим хуудсаар дамжуулан 600 сая гаруй удаа үзжээ.