Таргалалттай тэмцэж буй хүн бүхэнд: ШИКУВАСА жимс
Шикуваса бол Окинавагийн хамгийн шилдэг цитрусын төрлийн жимс бөгөөд Япондоо хамгийн том үйлдвэрлэгч нь Огими юм. Шикуваса дээд зэргийн исгэлэн жимс бөгөөд усаар шингэлэхгүйгээр хэрэглэх аргагүй. Лайм, жүржийн төрлийн холимог амттай.
Шикуваса нь антиоксидантаар баялаг нобилетинийг их хэмжээгээр агуулдаг ажээ. Хэдийгээр бэрсүүт жүрж, жүрж, нимбэг зураг цитрусын төрлийн бусад бүх жимснүүдэд нобилетин их хэмжээгээр бий боловч Окинавагийн шикуваса жимсэнд энгийн жүржинд байх хэмжээнээс дариу дөч дахин өндөр хэмжээтэй байдаг. Нобилетиний хэрэглээ нь судас хатуурах, хавдар, хоёрдугаар хам шинжийн чихрийн шижин болон таргалалтаас хамгаалдаг болох нь батлагдсан.
Мөн шикуваса жимсэнд C, B витамин, бета каротин болон эрдэс агуулагддаг. Японы үндэсний уламжлалт хоолнуудад ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хоолонд амт нэмэх, мөн шүүс болгон шахаж уух нь элбэг. Шикувасагаар амттан, бялуу хийх нь ч бий.
Харин манай улсад антиоксидантаар баялаг шикуваса жимсийг олох нь хэцүү учраас 2010 онд “Английн Дайли миррор” сонинд мэргэжилтнүүдийн санал болгож байгаа хөгшрөлттэй тэмцэхэд тусгай хоол хүнсний жагсаалтыг нийтэлснээс бидэнд олдоцтой хүнсний зүйлсийг дурьдвал:
- Ус, эрдэс, эслэгээр баялаг хүнсний ногоо брокколи болон навчит манжин
- Антиоксидантаар баялаг яргай, хар амар, туна, сардин гэх мэт тослог ихтэй загас
- Гүзээлзгэнэ, чангаанз болон цитрусын төрлийн жимснүүд
- Нэрс, гожи гэх мэт жимс жимсгэнэ
- Хатаасан жимснүүд нь энерги эрч хүчийг нөхнө
- Овьёос, үр тариа нь энерги эрч хүчийг нөхөх ба эрдэс минералтай
- Арьсанд тань антиоксидант үйлчилгээ үзүүлэх оливийн тос
- Улаан дарс /тохирсон хэмжээгээр хэрэглэх/
Хоол хүнснээсээ хасах ёстой бүтээгдэхүүнүүд бол цэвэршүүлсэн элсэн чихэр ба боловсруулсан гурилан бүтээгдэхүүн, урьдчилж бэлтгэсэн хүнс юм. Энэхүү хоол хүнсний дэгийг баримтлах нь залуу эрч хүчтэй байхад тусална.