Хэн ч мэдэж чадахгүй НУУЦ ҮГИЙГ хэрхэн зохиох вэ?

Бид бүхэн Facebook (Фэйсбүүк), Instagram (Инстаграм), Twitter (Твиттер) зэрэг сошиал хаягуудыг ашигладаг билээ. Эдгээр хаягуудынхаа нууцлалд маш сайн анхаарч, хүн бүрийн тэр бүр мэдээд байхгүй нууц үгийг зохион ашиглах нь чухал.

Зарим хэрэглэгчид өөрийн төрсөн өдөр, утасны дугаар зэрэг мэдээллээр нууц үгийг оруулснаар гадны халдлагад өртөх магадлал их юм. Тиймээс уншигчиддаа аюулгүй нууц үгийг хэрхэн сонгож, зохиох талаар зөвлөгөөг хүргэж байна.

УРТ БАЙХ

Таны нууц үг хэдий чинээ урт байна төдий чинээ аюулгүй байдал давхар нэмэгдэх юм. Олон тэмдэгт ашиглан нууц үгээ бүтээх хэрэгтэй.

ҮГ, ҮСГИЙН ДАРААЛАЛ ҮҮСГЭХ

Таны найзуудыг Нараа, Сараа, Гялбаа гэдэг байлаа гэж бодьё. Тэгвэл "myfriendsnasagya" гэх мэт тодорхой дарааллын дагуу нууц үгийг бий болгох боломжтой юм. Мөн найзуудынхаа төрсөн сарыг нэмээд “myfriendsnasagya061201” нууц үгийг зохиох боломжтой.

ТЭМДЭГ, ТОМ, ЖИЖИГ ҮСЭГ АШИГЛАН НУУЦ ҮГЭЭ ИЛҮҮ НАЙДВАРТАЙ БОЛГОХ

Нууц үг дээрээ тэмдэг, зарим үсгийг нь томоор, зарим үсгийг нь жижгээр бичсэнээр илүү хүчирхэг болгож болно. Жишээ нь, нууц үг дээрээ тэмдэг, зарим үсгийг нь томоор, зарим үсгийг нь жижгээр бичсэнээр илүү хүчирхэг болгож болно. Жишээ нь "#MyFriends_Na_Sa_Gya" гэх мэт. Мөн тоо нэмж оруулж болно. 

ӨГҮҮЛБЭРҮҮДИЙН ЭХНИЙ ҮСГИЙГ ХОЛБОХ

Өөрийн сайн мэдэх, уриа, дуу зэргийн мөрийн эхний үсгүүдийг ашиглан нууц үгийг зохиож болно. 

“Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар юм” Энэ өгүүлбэрийн эхний үсгүүдийг ашиглан "HBDYSBDYBM" нууц үгийг бүтээж болно. Хэн ч үүнийг тааж чадахгүй болов уу.

НЭГ ҮГ СОНГОЖ ЭГШГИЙГ НЬ ХАСАХ

Дурын нэг үг, өгүүлбэрийг сонгож, дундах эгшгүүдийг нь хасаж нууц үгийг зохиогоорой. Жишээ нь, "I will get 800 score" гэсэн өгүүлбэрийн эгшгүүдийг хасаж "WLLGT800SCR" нууц үгийг бүтээж болно. 

Эдгээр аргуудаас ашиглан бусдаас хувийн мэдээллээ хамгаалах хүчирхэг нууц үгийг зохиож ашиглаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.69)