Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 загвар өмсөгч

Загварын ертөнц гэдэг онцын хийгээд байх зүйлгүй, амар ажил шиг харагддаг хэдий ч дотор нь ороод үзвэл хамгийн бэрх салбар гэлцдэг. Монгол улсад загварын салбар хөгжөөгүй байхад бусад орны хувьд энэ салбарт маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Тэгвэл бид одоо танд өнгөрсөн 2018 оны хамгийн их ашиг орлого олсон 10 загвар өмсөгчийг танилцуулах гэж байна. 

10. DOUTZEN KROES

Жилийн орлого: 8 сая ам.доллар
Нас: 34
Тайлбар: Загварын ертөнцөд аль хэдийн байр сууриа олсон тэрээр устаж үгүй болох аюулд ороод буй амьтдад туслах тал дээр их анхаардаг. 

9. JOAN SMALLS

Жилийн орлого: 8.5 сая ам.доллар
Нас: 31
Тайлбар: Тэрээр 2018 оны загварын шоунуудад амжилттай оролцож, Estee Lauder, Moschino зэрэг алдартай компаниудтай гэрээ байгуулсан нь түүнийг энэхүү жагсаалтын 8-р байранд жагсахад ихээхэн нөлөөлсөн билээ. 

8. BELLA HADID

Жилийн орлого: 8.5 сая ам.доллар
Нас: 23
Тайлбар: Bella-г моделийн гараагаа эхлүүлэхэд нь ээж Yolanda, эгч Gigi нар нь ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр 2018 онд болсон Alexander Wang, Dior, Michael Kors зэрэг бараг бүх томоохон загварын шоунуудад оролцсон бөгөөд гаргасан хамгийн том амжилт нь алдарт сахиусан тэнгэрүүдийн Victoria's Secret-н тайзнаа алхсан явдал байлаа. Түүнийг уншигчид маань дуучин Weeknd-н найз бүсгүй байсан гэдгээр нь илүүтэй таних байх. 

7. GIGI HADID

Жилийн орлого: 9.5 сая ам.доллар
Нас: 24
Тайлбар: Тийм ээ. Gigi Hadid бол жагсаалтын 8-р байранд орсон Bella Hadid-н төрсөн эгч билээ. Түүнийг бараг бүхий л өндөр зэрэглэлийн брендүүд нүүр царайгаа болгодог тул танилцуулах шаардлагагүй биз.

6. GISELE BUNDCHEN

Жилийн орлого: 10 сая ам.доллар
Нас: 39
Тайлбар: Өөрийн амьдралын 15 жилийг загварын ертөнцөд өнгөрөөсөн тэрээр Victoria's Secter-н далавчаа авч, зодог тайлаад удаагүй байгаа билээ. Одоогоор тэрээр НҮБ-ын "Байгаль орчны хөтөлбөр"-ийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. 

5. CARA DELEVINGNE

Жилийн орлого: 10 сая ам.доллар
Нас: 27
Тайлбар: Бид 2011 оноос хойш Cara-г алдартай брендийн зар сурталчилгаа, сэтгүүлийн нүүрэн дээрээс харж байна. Тэрээр чадварлаг загвар өмсөгч төдийгүй "Anna Karenina", "Paper Towns", "Suicide Squad", "Valerian and the City of Thousands" зэрэг алдартай кинонуудад дүрээ мөнхөлсөн билээ. 

4. ROSIE HUNTINGTON- WHITELEY 

Жилийн орлого: 11.5 сая ам.доллар
Нас: 32
Тайлбар: Загварын ертөнцөд 15 гаруй жилийг өнгөрөөсөн тэрээр одоогоор "Mad Max", "Transformers" зэрэг алдартай кинонд тоглохын хажуугаар илүү гарсан чөлөөт цагаараа тайзан дээр загвар өмсдөг байна. 

3. CHRISSY TEIGEN

Жилийн орлого: 11.5 сая ам.доллар
Нас: 33
Тайлбар: Алдарт дуучин John Legend-н гэргий түүний алиа хошин занд хүмүүс хайртай. Хөгжилтэй нийтлэлүүдээр шүтэн бишрэгчдээ тасраадаггүй тэрээр алдартай сэтгүүлийн нүүрийг чимэхээс гадна өөрийн хоолны номоо ч гаргаад амжсан. 

2. KARLIE KLOSS

Жилийн орлого: 13 сая ам.доллар
Нас: 27
Тайлбар: Тэрээр загвар өмсөгчийн карьераа 2005 оноос эхэлсэн бөгөөд 2016 онд "Time" сэтгүүлийн "Нөлөө бүхий 100 эрхэм" жагсаалтад багтаж чадсан гайхалтай эмэгтэй. 

1. KENDALL JENNER

Жилийн орлого: 22.5
Нас: 23
Тайлбар: Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн Kendall энэхүү жагсаалтын хамгийн отгон нь. Реалити шоуны од, модел тэрээр 14 настайдаа энэхүү салбарт хөл тавьсан. Kendall 116 сая дагагчтай бөгөөд өөрийн инстаграм хуудсандаа зураг оруулах бүрдээ цалинждаг. Төрсөн дүү Kylie Jenner нь 21 насандаа тэрбумтан болж, дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар тодорч байсан билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.2.5)