ХӨРГӨГЧИЙГ үргэлж цэвэрхэн, шинэ байлгах 7 арга

Орчноо өөрсдөө бүтээ!

Бидний идэж буй хүнс шинээрээ байх нь бидэнтэй 100% холбоотой билээ. Дэлгүүрээс хүнсээ авахдаа цоо шинээр нь авж чаддаг ч хадгалах процесс бол маш нарийн зүйл юм. Тэгвэл таны амьдралд туслах хэд хэдэн аргуудыг хуваалцъя.

Хулдаас дэвс

Хөргөгчинд юм асгарах нь их биш ч үе үе тохиолддог асуудлын нэг юм. Тэгвэл тэр үед бүртээ шилэн тавиураа авч хийх нь төвөгтэй учраас хулдаасаар асуудлыг шийдэж болох юм. 

Хайрцаг

Төрөл бүрээр нь хайрцаг саванд хийх бол маш их ашиг тустай. Хаана юу байгааг харахад ч ойлгомжтой. Хэрвээ хөргөгч нь жижигхэн бол жижигхэн савнууд ч байдаг.

Үлдэгдэл гаргахгүй байх

Иднэ гэж бодсон зүйлээ хөргөгчиндөө мартаад үлдээчихдэг үе цөөнгүй байдаг. Тэр бүхэн муудаад хаях тохиолдол ч олон. Тэгвэл яаралтай идэх зүйлдээ зориулан тусад нь сав гаргахыг зөвлөж байна.

Уутнаас татгалзах

Уутыг хэд хэд хэрэглээд л хаядаг. Тэр тусмаа уутанд байх жимс ногоонууд бяцран муудах нь олонтаа. Тэгвэл саванд хийж хадгалснаар саваа дахин дахин хэрэглэх боломжтой. Түүнчлэн жимс ногоонууд ч бяцрахгүй цэвэрхэн, амттай, шүүслэг. laugh

Өндөгний хайрцаг

Ямар ашиг тустайг зурагнаас харахад л илт байна даа. smiley  

Төлсөн юм чинь бүгдийг нь ав

Бид хоосон сав мөртлөө цаана л үлдчихдэг зүйлсээ нэг бол хадгалдаг. Үгүй бол хаядаг шүү дээ. Тэгвэл та төлсөн л бол бүгдийг нь ав. Соруулыг хагас хайчлаад л асуудал үгүй.

Үнэр

Хачир, мах, хоол гэх зэрэг эвгүй үнэр гардаг зүйлсээ зайлшгүй саванд хийх хэрэгтэй. Эс бөгөөс бусад бүтээгдэхүүнд үнэр нь шингэдэг сул талтай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.68)