Амжилттай хүмүүсийн УНТАХААСАА ӨМНӨ хийдэг 10 дадал
Хүн бүхэн амьдралынхаа туршид заавал ямар нэгэн амжилт гаргахыг хүсдэг гэвэл буруудахгүй. Үнэхээр ч өдөр тутмын амьдралдаа төдийгүй хойч ирээдүйнхээ зам мөрт тодорхой амжилт бүтээлийг бий болгоно гэдэг тунчиг чухал зүйлсийн нэг. Дуртай, сонирхолтой зүйлдээ, сурлага хөдөлмөртөө, ажил амьдралдаа гээд олон салбарт ямар ч амжилтыг гаргах боломжтой байдаг. Харин гагцхүү хувь хүнээс л хамгийн чухал зүйлс нь шалтгаалдаг шүү дээ. Зарим хүмүүс яаж ч уйгагүй хөдөлмөрлөж хичээгээд амжилтанд хүрч чадахгүй байх тохиолдол гардаг байхад зөв зүйлдээ ухаалгаар цаг хугацааг зарсан хүмүүс тун ч амархан амжилтын эзэд болох нь бий. Тийм учраас хувь бүрдээ амжилтанд хүрэхийг зорьж буй эрхэм уншигчиддаа зориулан, амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийж заншсан байдаг 10 дадлыг сэтгэл судлаачдын өгүүлэл дээр тулгуурлан хүргэж байна.
- ТЭД НОМ УНШДАГ
Амжилтад хүрэхийн тулд хэрэгжүүлдэг олон дадлууд дундаас унтахынхаа өмнө ямар нэгэн ном унших нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Зохион бүтээгч, бизнес эрхлэгч Билл Гейтс, улстөрч Барак Обама, хувцасны дизайнер Вера Ванг гээд амжилтын эзэд болсон олон нэр хүндтэй эрхмүүд орондоо ороод ном уншдаг гэнэ.
- ТЭД ӨӨРСДИЙГӨӨ АМРААДАГ
Амжилттай хүмүүс унтан унтталаа ажиллаж, хөдөлмөрлөсөөр байдаг гэж та бодож байж болох юм. Гэтэл эсрэгээрээ юм байна. Өөрөөр хэлбэл тэд өөрсддөө амралт өгч, унтахынхаа өмнөх хэсэгхэн хугацаанд дуртай зүйлээ хийж, бухимдал ядаргаагаа тайлдаг ажээ.
- ТЭД МАШ ИХ БОДДОГ
Ихэнхи томоохон амжилтын эзэд орондоо ороод тухайн өдрийнхөө болоод маргаашийнхаа үйл явдлыг эргэцүүлэн боддог байна. Амьдралынхаа юуг зөв, буруу хийснээ тунгаан дэнсэлэхээс эхлээд, маргааш өглөө аль хөл дээрээ босохоо хүртэл боддог гэхэд хилсдэхгүй гэнэ.
- ТЭД СЭРҮҮН БАЙХДАА Ч ЗҮҮДЭЛДЭГ
Бага зэрэг хачин сонсогдож мэдэх юм. Гэхдээ тэд үнэхээр зүүдэлж буйгаас өөрцгүй ихээр мөрөөдөл, төсөөлөлдөө умбадаг гэнэ. Орондоо оруутаа давсанд явах хүртлээ ирээдүйд хүрсэн байх амжилт бүтээлийнхээ тухай, түүнтэй холбоотой аз жаргалтай мөчүүдийнхээ тухай төсөөлөн мөрөөдөж хэвтдэг. Сайхан биш гэж үү?
- ТЭД МАРГААШИЙНХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАДАГ
Томоохон бизнес эрхлэгчид тэмдэглэлийн дэвтрээ нээгээд хийх ажлын жагсаалт гаргадаггүй гэвэл та итгэх үү? Тэд ширээний ард суун, дэвтэр дээр төлөвлөгөө гаргахаас илүү орондоо ороод бодохыг илүүд үздэг байна. Өөрөөр хэлбэл, унтахаар хэвтсэн үедээ маргаашийнхаа төлөвлөгөөг зураглан бодож амждаг бөгөөд, ингэснээр дараачийн өдрөө бухимдалгүй, стрессгүй байж чаддаг аж.
- ТЭД БҮХ ЗҮЙЛСЭЭС ХӨНДИЙРДӨГ
Орондоо ороод гар утас, таблетаа ширтээд эхлэх нь хамгийн буруу дадал юм. Амжилттай хүмүүс орондоо орсон бол бүх зүйлсээс холбоогоо тасалж, тайвширдаг байна. Бүх гар утсаа унтрааж, интернетээ салгаад зөвхөн өөрөө өөртөө төвлөрдөг.
- ТЭД ГЭР БҮЛТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨДӨГ
Амжилттай хүмүүсийн хувьд “ажил-амьдралын” тэнцвэр гэдэг нь “ажил-гэр бүлийн” тэнцвэр гэсэн утгатай байдаг гэнэ. Үнэхээр алдартай хүмүүсийн хувьд ажлаас гадуурх нэг дугаарын зүйл нь гэр бүл байдаг ажээ. Унтахаасаа өмнө гэр бүлтэйгээ халуун яриа өрнүүлж хөгжилдөн, “сайхан амраарай” гэж хэлнэ гэдэг их, магадгүй дээрх бүгдээс ч чухал байж болох юм.
- ТЭД БҮХ ЗҮЙЛД ТАЛАРХДАГ
Олон амжилттай хүмүүс унтахаасаа өмнө талархаж буй зүйлээ жагсааж бичдэг гэнэ. Өглөө ажилдаа ирэхэд нь хамгийн түрүүнд мэндэлсэн үйлчлэгчээс эхлээд харьж явахад нь хувцас норгосон бороонд ч хүртэл талархана. Амьдралдаа тохиолдсон бүх зүйлсд талархаж хандах нь эерэг сэтгэлзүйг бий болгож, маргаашийн амжилтын үндэс болдог.
- ТЭД СЭТГЭЛЭЭ ТАЙТГАРУУЛДАГ
Унтахынхаа өмнө хийсэн алдаа бүрээ эргэн санаж, бүтэлгүйтэл бүртээ харамсан халаглаж хэвтвэл тэр тийм ч зөв зүйтэй дадал биш болов уу. Харин амжилттай хүмүүс унтахын өмнө аль болох сөрөг зүйлс бодохгүй байхыг хичээдэг байна. Сэтгэл шаналгах юм бүхнийг орондоо ороод бодохгүй байхын тулд ном унших, хөгжим сонсох, эсвэл унтахын өмнө хөнгөн биеийн тамирын дасгал ч хийж болох юм байна.
- ТЭД МАНСУУРУУЛАХ, СОГТУУРУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЗАЙ БАРЬДАГ
Олон сэтгэл судлаачдын олж тогтоосноор тамхи татдаг, эсвэл спиртлэг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг хүмүүст амжилтын бүтээмж бага байдаг гэнэ. Фэйсбүүк компанийн захирал Марк Цукербергээс эхлээд олон нэр хүнд бүхий хүмүүс ширхэг тамхи ч татахыг цээрлэдэг. Учир нь тархи-оюун ухаан өчүүхэн төдийд ч гадны нөлөөн дор мансуурч байгаа тохиолдолд хувь хүний олон чадвар буурдаг юм байна.