Хямд зардлаар ВАЛЕНТИНЫ БЭЛЭГ хийх 9 САНАА
Гэгээн Валентины өдрөөр I love you /Би чамд хайртай/ гэх үгстэй зүрхэн хэлбэртэй дэр, чихмэл тоглоом өгөхөөс бас авахаас бараг хүн бүр залхсан л байлгүй. Тиймээс танд эдгээр өвөрмөц бас хялбархан аргуудыг санал болгож байна.
1. ЖИГНЭМЭГИЙН ИЖ БҮРДЭЛ
Энэ бэлэг бол валентины өдрийн нэгээхэн хэсэг нь болж чадахуйц зүйл юм. Өөрийн гараар бэлтгэсэн зүйл маань нандин бас дурсамжтай байх нь гарцаагүй биз ээ. Залуучууд маань хийхэд хүртэл тун амархан. Чимэглэсэн энэ амттан нь оройн зууш ч болж болно шүү.
Доорх линкээс жигнэмэг хийх аргыг сонирхоорой.
2. ЗӨВХӨН ТҮҮНДЭЭ ЗОРИУЛСАН АМТТАН
Хийхэд тун хялбар, бас түүндээ зориулж сэтгэлийнхээ үгсийг бичиж, дуртай амттаныг нь ч бас өгнө. Өөрөө ч бас хүссэнээрээ чимэглэж янзалж болно. Энэ үнэхээр бүтээлч санаа байх болно
3. ХАЙРЦАГТ ЧИХЭР
Хайрцагны гадна бяцхан гарчиг үгсийг бичээд бас өөрөө чимэглэж болно. Тийм ч олон хайрцаг байх шаардлагагүй. Жижигхэн ч гэлээ чамин бас нандин.
4. НУУЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Авсан бэлгээ сүр бололгүй энгийн байдлаар өгөхийн оронд гэнэтийн бөгөөд сонирхолтой таавар мэт өгөөрэй. Чамд ердөө цаас үзэг байхад л хангалттай.
5. 14 ХОНОГИЙН БЭЛЭГ
Өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 14 хүртэл өдөр бүр нэг, нэг ширхэгээр амттан өгөх нь тун ч гэнэтийн байх болов уу. Жилдээ ганц олдох баяр шүү дээ, тийм ч учраас сонирхолтой зугаатай байх аргыг сонгоорой.
6. МИНИЙ МЭДЭХ ЧИНИЙ ХАЙР ТАТАМ 52 ЗҮЙЛС
Чиний үс, чиний харц түүнээс авахуулаад хайртдаа хэлэх өөрийн тань үгс байх болно. Карт болгон дээр нэг, нэгээр нь бичээд яг л мини ном мэт чимэглэнэ.
7. ХАЙРААР ДҮҮРСЭН ХАЙРЦАГ
Түүнийхээ дуртай өнгөөр хайрцгаа чимэглээд, тэр битгий хэл дуртай өнгөөр нь амттангуудаар дүүргээд жижигхэн хайрцгаа хийгээрэй. Тун ч эгдүүтэй харагдах байх даа.
8. ХАЙРЫН ҮГС
Сэтгэлийн үг гэдэг юунаас ч илүү хүчтэй билээ. Тэгвэл өөрийн зүрхэнд орших аялгуунуудаа цаасан дээр буулгаарай.
9. ХАЙРЫН НОМ
Киноны тасалбар, анхны болзооны зураг, бие биендээ өгч байсан захиа гэх зэргийг хайрын номондоо зайлшгүй багтаагаарай. Хэдийгээр далайн хамгийн амттай загасны хэмжээнд биш ч гэсэн гайхалтай нандин дурсамжийг тань хадгалах зүйл болно шүү.
Доорх линкээс хайрын ном хийх аргыг үзнэ үү.