Бидний эргэн тойронд буй "Сахиусан тэнгэрүүд"
Сөрөг мэдээллүүд телевизийн хөтөлбөрөөр зонхилж, хэрүүл маргаан олон нийтийн сүлжээгээр тарсан энэ нийгэмд сайн мэдээ олж харна гэдэг ховор. Хүнээс их ч бай, бага ч бай, тодорхой хэмжээний хүчин чармайлт гарч, сайн үйл хийж, бусдад тусална гэдэг их чухал. Таны гаргасан өчүүхэн ч гэлээ тус өөр хэн нэгэнд таны төсөөлж байгаагаас ч их баяр баясгаланг өгдөг гэдгийг мэдэх үү?
1. Маникюрын салон тархины саажилттай охины хумсыг будахаас татгалзжээ. Учир нь охин хэт их хөдөлдөг байсан гэнэ. Тиймээс тухайн салоны ажилтан цайны цагаараа хумсны будаг худалдаж аваад түүний хумсыг будаж өгсөн байна.
2. Харааны бэрхшээлтэй ээж хүүхдээ "харж" буй нь.
3. Өвөөгийн минь 95 насны төрсөн өдөр болохоос 2 долоо хоногийн өмнөх зураг. Тэрээр хэлэхдээ:
“Ядаж л би залуудаа нас барчихвал яана аа гэж санаа зовохгүй байж болох нь”.
4. Машин дотроо гацчихсан, живж буй бүсгүйд амиа үл хайрлан тусалж буй цагдаа.
5. Аав минь ой санамжаа алдаж байгаа учраас эмнэлэгт хэвтэхээр болсон юм. Гэхдээ очих бүрд охиныг минь хөтлөн огт хөгшрөөгүй мэт жүжиглэнэ гээч.
6. Агуу зүрхтэй дуучин залуу. Тэрээр самбар дээрээ:
"Хэрэв та орон гэргүй, эсвэл танд тусламж хэрэгтэй байгаа бол энэхүү хайрцагнаас хүссэн хэмжээгээрээ мөнгө авч болно."
7. Түүнийгээ үхлээс аврахын тулд ачааны машинаа ч зарж байсан.
9. Бид төгсчихлөө!
10. Зөгийг чанамал болон жигнэмгээр дайллаа. Жаргалтай гэгч нь идээд л явлаа даа.
11. Эхнэр минь охиныхоо цэцэрлэгийнх нь эхний өдөр их л санаа зовсон юм. Гэтэл....
12. Охиныхоо үсийг хэрхэн самнах талаар суралцаж буй аавууд.
13. Хот тохижилтын ажилчдын завсарлага.
14. Ганц бие аав байна гэдэг амар зүйл биш. Ээж нарыг ч бас орлоно шүү дээ.
15. Ердөө 2 настай охин минь хамгийн хайртай хүүхэлдэйнхээ хөлийг хугалчихсан юм. Тэгээч хүүхэлдэйдээ "Зүгээр дээ, би чамайг байгаагаар чинь л хайрлана" гэж хэлэхийг нь сонсоод бид түүнд тэргэнцэр авч өгсөн юм.
16. Энэ залуу автобус хүлээн зогсохдоо ойр хавьдаа байсан бүх хогийг хогийн саванд хийсэн.
17. Охин минь харааны бэрхшээлтэй. Түүнийхээ 9 насны төрсөн өдрөөр бид шоколадан дээр “Хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд!” гэж брайлиар бичэн түүндээ өгсөн.
18. Ээж минь над руу“Хонгор минь, би дахиад ээж болох нь” гэж бичсэн юм. Хэдхэн хормын дараа түүнээс ийм зураг ирсэн.