Боливид ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж байна

Боливид ням гарагт ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж байна. Төрийн тэргүүнээс гадна иргэд Олон үндэстний хууль тогтоох ассамблейн 130 депутат, 36 сенатчийг сонгох аж.

Сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар 08:00 цагт нээгдэж, 16:00 цагт хаагдах юм байна. Санал хураалтын урьдчилсан дүнг орой танилцуулах аж.

Төрийн тэргүүний албан тушаалд 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас одоогийн Төрийн тэргүүн Эво Моралес, 2003-2005 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Карлос Меса нарын хооронд гол өрсөлдөөн болж байгаа аж

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.190.231)