Каталонид жагсаал цуглаан аажмаар тарж байна

Өнгөрсөн бямба гарагийн орой Барселонагийн төвд жагсаал цуглаан хийсэн Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид тарж эхэлжээ. Хотын талбайд үлдэж буй хэдэн зуун хүн суулт хийж байгаа аж. Жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэхээр бэлтгэж байсан цагдаа нар жагсагчдыг өөрсдөө тартал ямар ч арга хэмжээ авахгүй гэдгээ сануулсан байна. 

Каталонид өнгөрсөн баасан гарагт бүх нийтийн ажил хаялт эхэлсэн юм. Олон хотод жагсаал цуглаан болсон хэдий ч хамгийн өргөн хүрээтэй жагсаал Каталонийн нийслэлд болсон байна. Хотын төвийн цагдаагийн газрын ойролцоо болсон жагсаал цуглааны үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн бөгөөд хууль сахиулах байгууллага нулимс асгаруулагч хий ашигласан байна. Урьдчилсан мэдээллээр, эсэргүүцлийн үеэр 52 хүн баривчлагдан саатуулагджээ.

Тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад холбогдсон Каталонийн улс төрчдөд шийтгэл ногдуулах тухай шүүхийн шийдвэрийг Испанийн Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт гаргасан бөгөөд тэдэнд 13 хүртэлх жилээр хорих ял оноожээ. Үүний дараа Барселонад жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.104)