Шинэ сарыг угтан хийх зүйлсийн жагсаалт

Эргээд бодоход 2019 оныг гайхалтай өнгөрөөсөн мэт санагдахгүй байгаа бол энэ сарыг сүүлчийн боломж гэж үзээрэй. Хийж чадаагүй бүхнээ хийгээд, хэлж чадаагүй үгс бүхнээ хэлээд, өөртөө амласан амлалтуудаа биелүүлэхэд тань 1 сар хүрэхгүй хугацаа үлдэж ээ. Ингээд 2019 ондоо багтаан хийж болох "дурсамжтай" зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. 

1. БУЖО ХӨТЛӨХ

Төлөвлөгч дэвтэр хөтлөхдөө ямар өнгө төрхтэйгөөр, ямар сэдвээр хийх вэ гэж хэдэн өдрийн турш шаналан боддог уу? Энэ сарын хувьд тэгэх шаардлагагүй ээ. Сэдэв нь бэлэн байна шүү дээ. Энэ сарын сэдэв бол "Шинэ жилийн баяр". 

Шинэ жилийн баярын тухай бодоход таны толгойд хамгийн түрүүнд ямар өнгө төрх бууж байна, шууд тэр өнгөөрөө л буд. Чимэглэлийн хувьд ч боодолтой бэлэг, баярын ширээ, гацуур мод, өвлийн өвгөн, цаа буга, гацуур модны чимэглэл гээд арвин сонголттой шүү. 

Бужогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

2. ШҮҮГЭЭГЭЭ ЦЭВЭРЛЭХ

Зөвхөн хувцасны ч биш, хичээлийн, гоёл чимэглэлийн гээд бүхий л шүүгээгээ цэвэрлээрэй. 

Хувцасны шүүгээн дэх хувцаснуудаа сайхан эвхэж, эмх цэгцэнд нь оруул. Харин хичээлийн шүүгээн дэх бүх эд зүйлсээ гаргаж тавиад эхнээс нь ажиглаарай. Хэрвээ тэмдэглэлийн дэвтэр байвал эхний хуудсаас нь хамгийн сүүлийн хуудас хүртэл гүйлгэн унш. Цуглуулсан эд зүйл байвал анх яаж ийм эд зүйлтэй болж байсан дурсамжаа нэг сана. Хичээлийн хэрэгсэл байвал дэвтэр, номуудаа нээж үзээд хичээлийн чинь явц хэр сайн байгааг хар.

Миний хувьд гэвэл би саяхан хичээлийнхээ шүүгээг цэгцлээд бүхий л эд хогшлоо сайтар ажигласны эцэст тэрхүү жижигхэн шүүгээнд ямар их дурсамж агуулагдаж байгааг олж мэдсэн учир та бүгдийг ч бас миний мэдэрснийг мэдрээсэй гэж хүссэн билээ. 

3. БЭЛЭГ БЭЛДЭХ

Шинэ жилийн баяраар хайртай гэр бүлийнхэн, найз нөхдөө баярлуулмаар л байгаа биз дээ?

Шинэ сар эхэлж байгаа яг энэ үеэс л мөнгөө цуглуулаад, бэлгээ бэлдээд эхэлбэл яг баярын үеэр "санхүүгийн хямрал"-д орохгүй байх давуу талтай. Бэлгийн хувьд найздаа ил захидал бэлдэх, найз залуудаа өөрийн гараар амтат бялуу хийж өгөх, дүүдээ тоглоомон машин авч өгөх гэх мэтээр жагсаан бичвэл мөнгөө зөв хуваарилах, хэн нэгнийг бэлэггүй үлдээхгүй байх давуу талтай. 

Yolo.mn сайтын хамт олон та бүхэнд тун удахгүй хайртай хүмүүстээ бэлэглэж болох бэлгийн санаануудыг хүргэх болно. 

4. ШИНЭ ЗҮЙЛ ТУРШ

Шинэ зүйл турших нь хэзээд сайхан санаа байх болно. Та яг ямар шинэ зүйл туршихаа сайн мэдэхгүй байгаа бол шинэхэн challenge эхлүүлээд үзээрэй. 

Та "7 өдөр - 7 challenge" хийх бол ЭНД,"Минималист байх 7 өдрийн challenge" хийх бол ЭНД дараарай.  

5. БОЛЗООНД ЯВАХ

Та хостой бол хайртай хүнтэйгээ хамт нэг өдрийг мартагдахааргүй өнгөрүүлээрэй. Тун удахгүй нээлтээ хийх "Last Christmas" киног үзэж ч болох юм. Хостой хүмүүс заавал үзэх ёстой гэсэн шүү. laugh

Харин ганц бие бол найзуудтайгаа үзчихгүй юу дөө. Ер нь яагаад хамгийн сайн найзтайгаа болзож болохгүй гэж.

6. НОМЫН ДЭЛГҮҮР ОРОХ

Номын дэлгүүр ороод шинэ номын үнэр үнэртэх ч сайхан шүү. Шинэ сар эхэлж байгаа юм байна даа. Нэг гайхалтай ном сонгож аваад энэ сардаа тэр номоо уншиж дуусгах зорилго тавиад үзвэл яасан юм? Ингэхдээ уран зохиолын, уран зөгнөлт, хувь хүн хөгжлийн гээд ямар ном сонгох нь таны дур. 

7. СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛ

Энэ "жооооооохон" хэцүү байж магадгүй. Гэхдээ 12 сарыг хайрын сар гэж нэрлэдэг юм чинь "crush"-даа сэтгэлээ илчлээд болзоонд урьчихад алдах юу ч байхгүй шүү дээ.

Үүнийг унших үед таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн хүн рүү  залгаад, эсвэл чатаар болзох санал тавиад үз. Гол нь зоригтой байгаарай. Та чадна аа. 

8. ЭРГЭН ДУРС

2018 оны яг энэ үед 2019 оны зорилгоо гаргаад "Би энэ онд шинэ хүн болно" гэж өөртөө амлаж л байсан биз дээ? Хүн бүр л жил болгон өөртөө зорилт тавьдаг байх. Харин одоо эргэн дурсахад та тэр амлалтаа биелүүлж чадсан байна уу? Аль эсвэл мартчихсан явна уу? Эргэн санахад хийж дуусгаж чадаагүй зүйлс байвал тэдгээрийг хийж дуусахад танд бүхэл бүтэн 1 сарын хугацаа бий шүү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.116.195)