Амьдралын бүтээмжийг дээшлүүлэх 15 зөвлөгөө

Бид өөрсдөдөө анхаарал тавих тусам өөртөө илүү итгэлтэй, бүтээлч болдог билээ. Та бүхэн илүү зөв шийдвэр гаргаж, бусадтай илүү найрсаг харилцаа тогтоож, цаг заваа илүү үр дүнтэй зүйлд зарцуулахыг хүсч байна уу? Тэгвэл www.news24.mn сайтын хамт олон та бүхэнд ажлын бүтээмжийг дээшлүүлэх зөвлөгөөг хүргэж байна. 

1. Маш олон хүмүүс сэрүүлэг дуугарах үед хэд хэдэн удаа унтраах, хойшлуулах аргыг хэрэглэдэг. Ингэх нь таны нойрыг улам илүү хүргэх бөгөөд сэрүүлгээ босох цагтаа тавин хойшлуулалгүйгээр шууд босож байгаарай.

2. Өглөө бүр сэрээд хөшгөө нээхийг зуршил болго. Учир нь нарны гэрэл Д витаминыг нөхөөд зогсохгүй стрессийг бууруулдаг.

3. Нүүрний маск хэрэглэх нь танд болоод таны эрүүл мэндэд ч тустай юм. Долоо хоног бүр маск тавихыг зуршил болгосноор таны арьс тайвширч, оюун ухаан тань сэргээнэ.

4. Массаж нь өвдөлт, хөшүүн байдлыг намдаах, дархлаа нэмэгдүүлэх, сэтгэлийн хямрал , стресс, цусны даралтыг бууруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг байна.

5. Та унтах үедээ утсаа өөрөөсөө холдуулж, унтрааж хэвшээрэй. Утас, зурагт, зөөврийн компьютер зэрэг нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

6. Бие эрүүл, тэнцвэртэй, тогтвортой ажиллахын тулд уураг, өөх тос, нүүрс ус агуулсан холимог бүтээгдэхүүнүүд шаардлагатай байдаг. Аль болох түргэн хоолноос татгалзаж, ногоо жимс түлхүү хэрэглээрэй.

7. Гэртээ цэцэг тарих нь агаар цэвэршүүлэхээс гадна сэтгэл санааг өөдрөг болгодог.

8. Өглөө бүр өөрт тохирсон сонирхолтой ном уншсанаар таны тархийг сэргээж, өдрийн турш эрч хүчтэй байлгана.

9. Хүн хэт их ачааллаас болж бухимдаж стресстдэг. Ажлын ачааллыг багасгаж, хийх ажлуудаа эрэмбэлж, цагаа илүү үр дүнтэйгээр зохион байгуул. Үгүй гэж хэлж сур.

10. Ургамлын гаралтай цай нь хүний биеийг чийгшүүлж, хоргүйжүүлэх тустай. Харин кофенд агуулагдах бодисууд нь таныг жин нэмэх, цаашлаад нойргүйдэлд хүргэх аюултай.

11. Бясалгал хийх нь таныг тайвшруулна. 5 минутын хугацаатай сэрүүлэг тавь. Нүдээ ань, хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад биеэ сулла. Бодлоо цэгцэл.

12. Та тэжээвэр амьтан тэжээснээр хэзээ ч ганцаардахгүй. Тэр ч бүү хэл гэр бүлд тань эерэг уур амьсгал үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна.

13. Ямар ч амралтгүй ажиллаж, сурах нь таныг ядраагаад зогсохгүй стрессдүүлнэ. Өөртөө амрах цаг гаргаж утас оролдохоос илүү илүү үр бүтээлтэй зүйлд цагаа зарцуулаарай.

14. Та дасгал хөдөлгөөн хийж зүрхэндээ ачаалал үүсгэснээр аз жаргал мэдрүүлдэг дааврууд болох серотонин, допаминыг ялгаруулдаг. Ингэснээр таны биеэс өвчин зовиур арилж, өөртөө итгэх итгэлийг төрүүлнэ.

15. Аливаа тэмдэглэлт өдөр, өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ мартахгүйн тулд тэмдэглэл хөтөлж цаасан дээр тэмдэглэж байгаарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.247)