Google-ийг үүсгэн байгуулагчид компаниа орхиж байгаагаа мэдэгджээ

Тэд “Alphabet, Google компаниудын үйл ажиллагаа тогтворжиж, үүсгэн байгуулагчдаасаа хамааралгүй үр дүнтэй ажиллах хэмжээнд хүрсэн тул менежментийн бүтцийг өөрчлөх цаг нь болсон гэж бид үзэж байна. Менежментийн үүргийг өөрсдөө авах нь энэ компанийг хамгийн сайн ажиллуулах арга гэж бид хэзээ ч бодож байгаагүй. Одоо Alphabet, Google-д гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч хоёр байх шаардлагагүй болсон” гэж блогтоо бичсэн байна.

Пэйж, Брин нар 1998 онд Google компанийг анх үүсгэн байгуулж байжээ. 2015 онд Google компани бүтцээ өөрчилж, Alphabet нэртэй толгой компанийг байгуулж байсан юм. Ларри Пэйж нь Google-ийн толгой компани Alphabet-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бол Сергей Брин ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан аж. Тэдний ажлыг “Google” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай хавсран хийх юм байна. Сундар Пичай нь 2006 онд хайлтын системийн инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд Пэйж, Брин нарыг ятгаснаар Chrome интернет браузерыг бий болгосон гэдэг.

Энэ бүтээгдэхүүн амжилттай болсноор Пичайн албан тушаал дэвших замнал эхэлж байжээ. Пэйж, Брин нар Alphabet компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, саналын эрхээ хадгалах юм байна.

Эx сурвaлж: Unuudur.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.67)