Энэтхэгийн Засгийн газрын 2020-2021 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгод Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж тэтгэлэг зарлаж байгааг мэдэгдэх завшаан тохиов.

Монгол Улсад нийт 60 орон тоог баталсан байна. Үүнд: бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд багтана. Соёлын Харилцааны Зөвлөлийн тэтгэлэг олгох журам зааврыг хавсралтаар хүргүүлж байна.

Монголын Улсын бүх сургууль, коллеж, их, дээд сургуулиудад санал болгож тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлаж байна. Бүртгэл дуусах хугацаа 2 дугаар сарын 15.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг ЭНД дарж харна уу. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.145.17)