АМЖИЛТТАЙ яваа хүмүүсийн ЧӨЛӨӨТ ЦАГААРАА хийдэг дадлууд
Амжилттай яваа хүмүүс энгийн хүмүүсээс юугаараа өөр вэ? Энэ талаар нэг эргэцүүлье. Тэд бусадтай л адилхан хөл гартай, тархитай хэр нь яагаад илүү их амжилттай сурч, ажиллаж чаддаг вэ. Тэдний амжилтын нэг нууц нь тэд цагийг маш зөв ашиглаж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэгтэй холбоотой юм.
Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь чөлөөт цагаараа дараах дадлыг хийдэг гэдгийг Стэнфордын Их сургуулиас хийсэн нэгэн судалгаа харуулжээ.
1. Дасгал хөдөлгөөн
Эрүүл саруул биетэй хүн амжилтанд хүрэхэд илүү дөхөм шүү дээ. Учир нь өвдөж цаг алдахгүй, өвдөж шантрахгүй. Тиймээс эрүүл биеийн үндсийг дасгал хөдөлгөөн гэдгийг тэд мэддэг учраас тэд чөлөөт цагаараа үүнийг сонгодог. Дугуй унах, скэйтээр гулгах, уулын алхалт хийх, явган аялал хийх гээд өөрийн дуртай дасгал хөдөлгөөнөө хийдэг. Харин чи дасгал хөдөлгөөныг хэрхэн хийдэг вэ? Сэтгэгдлээ хуваалцахыг хүсвэл ЭНД дараарай.
2. Уншдаг
Унших цагийг оролцуулалгүй бусад хугацааг чөлөөт цаг гэж бодож байгаа бол тун буруу шүү. Учир нь чөлөөт цагаараа ч унших хэрэгтэй гэдгийг тэд мэддэг. Мэдээж өөрийн дуртай ном зохиол гээд юуг ч уншиж болно. Гол нь өөрийн сонирхлыг татах, хуудсыг нь сөхөх бүрт л сэтгэл ханамж өгч байгаа ном байвал бүр ч сайн. Гэхдээ унших орчин нөхцөл их чухал шүү, тийм ээ. Энэ талаарх өөрийн санал сэтгэгдлээ ЭНД дарж хуваалцаарай.
3. Клуб, дугуйланд хамрагддаг
Тэд шинэ зүйлсийг туршиж үздэг. Өөрийн мэдэхийн хязгаарыг ойлгож авахын тулд сонирхол татсан зүйлсийг хийж, туршиж, хамрагдаж үздэг. Тиймээс өөрийн сонирхсон салбарын анги танхим, клубт хамрагддаг байна. Их оролдлого, сониуч зангийн үр дүнд л тэд аль нэг замыг нь сонгож амжилтанд хүрдэг гэсэн үг. Манайд ийм төрлийн клуб, дугуйлан хэр их байдаг вэ? Энэ талаарх өөрийн санал сэтгэгдлээ ЭНД дарж хуваалцаарай.
4. Сайн дурын зүйлс хийдэг
Олон хүнтэй танилцаж, нийгмийн ажлуудад оролцохын хэрээр хүн аливааг танин мэдэж, тэр хэмжээгээр сурч боловсордог. Нэг ёсондоо нийгэмтэй харьцах нь тэнд юу дутуу байгааг олж харах мэмлийгээ нээдэг гэсэн үг. Тиймдээ ч тэд сайн дурын олон үйл ажиллагаанд оролцдог байна.
5. Тэд хоббиндоо үнэнч
Тэгэхээр тэд мэдээж чөлөөт цагаараа хоббигоо хөгжүүлдэг байх нь. Зарим хүн өөрийн хоббигоороо ч амжилтанд хурдан хүрэх нь элбэг байдаг. Учир нь дуртай зүйлээ хийх нь тухайн хүнд дарамт бус харин ч “аз жаргалыг” мэдрүүлдэг юм. Гэхдээ хоббигоороо заавал амжилтанд хүр гээгүй ч хүн ер нь өөрийн дуртай нэг зүйлийг хөгжүүлж байх нь амрах, тайвшрах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд тустай байдаг. Харин чамд хоббигоо хөгжүүлэхэд юу дутмаг байна вэ, энэ талаарх өөрийн санал сэтгэгдлээ ЭНД дарж хуваалцаарай.
6. Найзууд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлдэг
Хүнд аз жаргал өгч чаддаг зүйлс бол яах аргагүй гэр бүл, найз нөхөд билээ. Аливаад сэтгэл хангалуун, өөдрөг хүн л амжилтанд хүрнэ шүү дээ. Тиймээс тэрхүү нөхцлийг бүрдүүлэх гол хүмүүс нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд байдаг гэдгийг тэд мэддэг. Тиймдээ ч тэдэнтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна.