Miss Universe 2019: Миссүүдийн ориг царайг харуулав
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe 2019” тэмцээнд оролцогчдын ориг царайг нийтэд харуулахаар зохион байгуулагчид шийдвэрлэжээ. Гэхдээ нийт 76 оролцогчийг бүгдийг нь биш жинхэнэ царайгаа харуулахаас айгаагүй эрэлхэг зоригтой 13 бүсгүйг л гаргажээ.
Ямайка, Монгол, Гуам, Ирланд, БНСУ, ӨАБНУ, Багамын арлууд, Мальт, Гаити, Чили, Польш, Гүрж, Сент-Люси, Израилийн миссүүд элдэв будаг шунхгүй зураг авалтад оролцсон байна.
Монгол Улсаас “Miss Universe” уралдаанд модель Б.Гүнзаяа оролцож байгаа билээ. Түүний ориг зургийн тайлбар дээр “Монголын мисс Б.Гүнзаяа 25 настай ч 18 настай охидоос ч илүү залуухан харагдаж байна. Түүний цэвэрхэн царайд ямар ч үрчлээ алга. Тэр яаж ийм байж чадав аа” гэж бичжээ.
Монголын оролцогч Б.Гүнзаяа.
“Miss Universe 2019” уралдаан АНУ-ын Атланта хотод энэ сарын 8-нд явагдана.