Монголчуудын англи хэлний мэдлэг "мaш муу" үзүүлэлттэй байна
"EF Education First" боловсролын байгууллага дэлхийн 100 улс орны иргэдийн мэдлэгийг шалгаснаа өчигдөр танилцуулжээ. Уг үйл ажиллагаа нь жил бүр дэлхийн улс орнуудын сайн дурынхнаас онлайн шалгалт авч, англи хэлний мэдлэгийн түвшнийг нь тогтоодог байна.
Тус үйл ажиллагаанд Монгол улс 88 дугаарт “маш муу” үнэлгээтэй жагсжээ. Улс орнуудыг дундаж оноогоор нь “Маш сайн”, “Сайн”, “Дундаж”, “Муу”, “Маш муу” гэж ангилжээ. Харин манай хөршүүдээс Орос улс 48 дугаарт “Myy” ангилалд орж, Хятад улс 40 дүгээр байрт “Дундаж” ангилалд багтсан байна. Бүс нутгийн орнуудаас Өмнөд Солонгос 37 дугаарт “Дундаж” ангилалд байгаа бол Япон улс 53 дугаарт “Муу” ангилалд оржээ.
EF Education First байгууллагын шалгалтад нийт 2.3 сая хүн оролцсоны 59 хувь нь эмэгтэй, 41 хувь нь эрэгтэй байжээ. Тэдний 90 хувь нь 40 хүртэл насныхан, голч нас нь 23 байна.
Бүс нутгаар нь ангилбал оролцогч улс орнуудын 33 нь Европ, 25 нь Ази, 19 нь Латин Америк, 13 нь Африк, 10 нь Ойрх Дорнодын орнууд байжээ. Шалгалтыг Европчууд тэргүүлж, Ази, Латин Америк, Африк удаалж, Ойрх Дорнодынхон сүүл мушгисан байна.
Эx сурвaлж: Unuudur.mn