"Moon Dance" хамтлаг ДАШТ-д шилдэг зургаад багтлаа

ХБНГУ-ын Бремен хотноо болсон /2019.12.07/ Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “Moon Dance” хамтлаг оролцож, гурав дахь удаагаа шигшээд шалгаран, Дэлхийн аваргын шилдэг зургаад багтлаа.

Тус хамтлаг энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувууг илэрхийлсэн "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцон, ийнхүү тэргүүн шагнал хүртлээ. 

"Шонхор" нэртэй гайхалтай үзүүлбэрт хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нар мөн хамтран ажилласан бөгөөд тэдний хамтын уран бүтээл ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, Германы хоёр баг, Оросын хоёр баг, Австрийн нэг багийн араас шил даран орж, амжилтаа бататгаж чадлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.192)