Make up  Arianna: Миний нүүр будалт таныг 5-10 насаар залуу харагдуулна

  Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд охид бүсгүйчүүд маань гоёлын үс засалт, өмсөх даашинз, нүүр будалт гээд  шинэ жилийн үдэш урьдынхаасаа ч  илүү дэгжин хээнцэр, дур булаам, хөөрхөн харагдахыг хүсдэг.  Тэгвэл энэ удаа бид хамгийн чадварлаг мэргэжилтнүүдээс багтсан “Express Beauty salon”-ныг сонгож, “Шинэ жилийн үдэш сайхан харагдах нууц”-аас хуваалцаж байна.   

Нүүрээ зөв будсан ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй харагддаг

        Охид бүсгүйчүүдийн  хувьд,  хөөрхөн харагдах хамгийн чухал зүйл бол яахын аргагүй нүүр будалт байдаг. Гоёлын, өдөр тутмын, хуримын гээд олон төрлийн нүүр будалт байдаг учраас шинэ жилийн үдэш хамгийн үзэсгэлэнтэй дүр төрхийг бүрдүүлж чадах нүүр будалтыг Make up  “Arianna” буюу Ариунзулаас тодруулсан юм. Нүүр будах нь түүний хобби.

Түүний нүүр будалтын онцлог нь охид, бүсгүйчүүд болон дундаж насны бүсгүйчүүдийг илүү залуу, гэрэлтсэн жавхаалаг харагдуулах будалтуудыг хийдэг гэж үйлчлүүлэгчид нь үнэлдэг юм билээ. Харин тэрээр охид, бүсгүйчүүдэд хандан дараах зөвлөгөөг өгсөн юм.

Шинэ жилийн гоёл: Будаагүй мэт харагдах үзэсгэлэнтэй дүр төрх

  Make up  Arianna:

-Эмэгтэй хүний гоо сайхныг  улам бүр тодотгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нүүр будалт нь будаагүй мэт харагдах дүр төрх юм.  Нүүрээ зөв будсан ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй харагддаг. Миний хувьд, Америк, Солонгосын брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Чанартай будаг хэрэглэх нь нүүрний будалт хүртэл илүү гоё болж өгдөг онцлогтой. Мөн шинэ жилийн үдэш гэлтгүй ямар ч арга хэмжээнд оролцсон таны будаг удаан тогтоцтой, өглөө будсан ч орой хөөрхөн төрхөө алдахгүй хэвээр байх  гэх мэт давуу талтай.

Мэдээж, нүүр хөлрөх, нулимс гоожих, арьсны харшилтай байх гээд асуудал байдаг. Тэр бүхэнд нь тохируулж нүүр будалтаа хийх, будгаа сонгох учраас та санаа зоволтгүй.  Гэхдээ бүсгүйчүүддээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, сайн, чанартай будаг гээд будагтайгаа унтаж болохгүй. Нүүрнийхээ будгийг нэг өдөр арилгахгүй байх нь 14 хоногоор хөгширдөг гэдгийг санах хэрэгтэй.

Өвлийн улиралд тэр тусмаа шинэ жилийн цэнгүүнээр фреш будалт хийх нь хэний ч тааварлаагүй сонголтыг бүрдүүлдэг. Фреш будалтын үндсэн элемент бол яахын аргагүй хөнгөн суурь будалт юм. Ер нь будалт бүр янз бүр байдаг. Өмсөх даашинзны загвар, өнгө, оролцох арга хэмжээ зэргээс шалтгаалан үс засалт, нүүрний будалт өөр өөр байдаг. Дур булаам харагдах уу, албаны арга хэмжээн дээр ямар харагдах вэ гээд л... Хамгийн гол нь хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог дүр төрхтэй.  Тиймээс будалт хийж буй хүнийнхээ нүүрний онцлогт тохируулж, үзэсгэлэнтэй талуудыг нь тодотгохыг зорьдог.

Make up  Arianna: Бид хүн бүрийн нүдийг сэргээж, нүүрийг залуужуулах дуртай

 “Нүд бол сэтгэлийн толь” гэдэг. Түүн шиг нүд, хөмсөг бол хүний нүүрний хамгийн чухал хэсэг байдаг. Тиймээс нүүр будалтын 90 хувь нь нүд,хөмсөгний будалтаас хамаардаг. Би хүн бүрийн нүдийг гал цогтой, гэрэлтсэн харагдахуйц будах дуртай. Жишээ нь, эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй, том нүдтэй болохыг хүсдэг. Харин тэдний мөрөөдлийг нүүр будалт биелүүлж өгөх бөгөөд нүдийг илүү том харагдуулж, гоо үзэсгэлэнг нь тодотгож өгдөг. Ер нь нүүр будалтыг зөв хийж сурах юм бол наснаасаа илүү, таваас 10 дахин залуу харагдах боломжтой. Тэгж харагдахын тулд өнгөө зөв сонгох нь чухал. Нүүр будалт бол гайхамшигтай урлагийн бүтээл шүү дээ. Хүн нүүр будалтаар хөгшин ч харагдаж болно бас залуу ч харагдаж болно” гэв.

“Express Beauty salon”: Шинэ жилийн багц үйлчилгээг санал болгож байна

 “Express Beauty salon” байгуулагдаад нэг жилийнхээ ойг угтаж байна. Тус салонд мэргэжлээрээ олон жил ажилласан, бусдаас арай өөрийг сэтгэж, шинийг эрэлхийлсэн  хамгийн чадварлаг хамт олон ажиллахын зэрэгцээ тэд 40.000-75000 төгрөгийн  үнэ бүхий шинэ жилийн багц үйлчилгээгээ та бүхэнд санал болгож байна лээ.

Эдний салоныг зорьж ирснээр та тав тухтай цэвэрхэн орчинд, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой. “Express Beauty salon”-ы туршлагатай найрсаг артистууд таныг сэтгэл дүүрэн гаргах болно гэдгээ амлаж байна.

Make up  Arianna-гийн нүүр будалт 40.000 төгрөг гэсэн. Мөн “Express Beauty salon” 4 артисттай, 4 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Тиймээс та найз нөхөд, байгууллага хамт олноороо цагаа захиалаад, үйлчилгээндээ хамрагдаарай.

Хаяг: “EXPRESS BEAUTY SALON”: “МӨНГӨН ЗАВЬЯА”-ГИЙН ЧАНХ АРД

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл.

Үйлчлүүлэгчдийн санал болгож буй цагийн дагуу үйлчилнэ.

Facebook: Arianna_gan      

 Instagram: Arianna_gan

Холбоо барих утас: 96966889

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.250.86)