Express Beauty salon: Хумсан дээрх гайхалтай АРТ, шинэ жилийн будалтууд
Шинэ жилийн үдэш та байгууллага хамт олон, найз нөхдийнхөө дунд төгс үзэсгэлэнтэй харагдахыг хүсэж байна уу? Тэгвэл гоо сайхныг бүрдүүлэгч элементүүдээс нэгийг нь ч битгий орхигдуулаарай. Үүний нэг нь мэдээж, 2019 оны трэнд болсон загварлаг, дэгжин хумс будалтууд юм.
Энэ удаа охид, бүсгүйчүүддээ зориулан “Express Beauty salon”-ныг сонгож, дараах зөвлөгөөг авсан нь бас учиртай. Учир нь, тус салоны маникюрчид таны хумсан дээр ёстой л жинхэнэ урлагийн бүтээлийг урлана. Та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
2019 оны трэнд болж буй хумсны будалтууд
Хумс будалт гэдэг цаг үе , улирлаа дагаад хувирч өөрчлөгдөж байдаг, бие даасан урлагийн бүтээл болжээ. 2019 оны трэнд болж буй хумс будалтуудыг сонжвол, геометрийн дүрс бүхий будалтууд, цас, бороо орохыг билэгдсэн будалтууд, алтлаг мөнгөлөг өнгийн будалтууд, олон эмэгтэйчүүдийн будах дуртай энгийн будалтууд, өнгө жавхаа нэмсэн тод чамин өнгүүд, сүүдэртэй, шигтгээтэй будалтууд гээд уртаас урт жагсаалт үргэлжлэхээр байна. Тиймээс цорын ганц эрэгтэй маникюртэй өвөрмөц салоныг зорьж, шинэ жилийн гоёлын будалтуудыг сонирхсон юм.
“Express Beauty salon” олон маникюртай ч бусад салоноос ялгарах гол онцлог нь тэд хөл, гарын хумсан дээр уран зургийг ёстой л урладаг аж. Өөрөөр хэлбэл, тэд хумсан дээр таны хүссэн зургийг зурах, акрилан хумсаар таны хүссэн дизайн загвартай хумсыг хуруу болон хумсны хэлбэрт зохицуулан урладаг юм байна.
Тэднээр бахархсан нэг зүйл нь “Бид хэзээ ч хэнд ч чадахгүй, мэдэхгүй, боломжгүй гэж хэлж байгаагүй” гэсэн брэнд үг байв. Үнэхээр ч тэдний салоноор зочлоход хумс болоод нүүр будалт, үс засалтын олон сонирхолтой шийдлийг харж болно.
Жишээ нь, маникюр л гэхэд, дөрвөлжин, гурвалжин, дугуй болон зууван гээд геометрийн дүрс бүхий хумснуудыг урлах аж. Мөн тэд дэлхий даяар трэнд болж буй гелэн буюу хамгийн тогтоц удаантай хумсны будалтыг хийж байна. Мөн акрилан, гелэн, торгон хумс гээд бүхнийг тун чадварлаг хийдэг юм байна.
Өвлийн гоёл гэгддэг загварлаг дэгжин цасан ширхэгүүд, ноосон нэхмэл хээ, мөнгөлөг өнгийн будалтууд, гялалзсан тансаг будалтууд гээд хүссэн, сонирхсон бүх төрлөөр будуулж бас болох юм байна.
Шинэ жилд зориулан хумсаа хэрхэн будах вэ?
Охид, бүсгүйчүүдийн шинэ жилд зориулан “Express Beauty salon”-ы маникюр Г.Цэнд-Аюуш, С.Баярмаа, Урнаа нар дараах зөвлөгөөг өгсөн юм.
“Express Beauty salon”-ы маникюр С.Баярмаа: Шинэ жилийн үдэш гайхалтай сайхан харагдахад дан ганцхан үсний засалт, даашинз гоё байх нь хангалтгүй санагдах нь бий. Учир нь гар хүртэл үзэсгэлэнтэй байх ёстой. Тиймээс бид таны гарыг, таны хумсыг үзэсгэлэнтэй харагдуулахын тулд шинэ содон бүхнийг эрэлхийлж байдаг. Охид бүсгүйчүүдийн хувьд, шинэ жилийн үдэш гэлтгүй энгийн бусад өдрүүдэд ч гэсэн гараа сайхан харагдуулах арга бол мэдээж хумсны будалт байдаг.
Тэгвэл орчин үеийн бүсгүйчүүд маань хумсаа зүгээр ч нэг гоё будахаа больсон бөгөөд чиг хандлага, трендээ даган гоёмсог байлгахыг чухалчилдаг болсон. Тиймээс манай салоныг зорьж ирээд, шинэ жилийн үдэш өмсөх гоёлын даашинз, хүлээн авалт зэрэгтээ төгс хослох хумсны будалтуудыг хийлгээрэй. Загварлаг дэгжин хумсны будалтууд 1-3 цаг үргэлжилдэг учраас ажлын цагаа зохицуулж ирээрэй.
Маникюр Г.Цэнд-Аюуш: Акрилан хумс таны гарыг гайхалтай дизайнтай харагдуулна
-“Өмсөх даашинз болоод, үсний засалт уруулын будалт зэрэгтэйгээ хумсны будалтаа зохицуулах, мөн гар болоод хуруу хумсны хэлбэртээ зохицсон будалт бусдаас ялгарч харагддаг. Ялангуяа, акрилан хумс хүн бүхэнд анхаарал татам дизайныг бүрдүүлж өгч чаддаг. Хумсны өөг далдална, гэмтсэн хумсыг засна, тогтоц нь удаан байдаг. Бүх төрлийн хэлбэрийг гаргаж өгдөг онцлогтой.
Хэдийгээр урт хумсыг будахад илүү хэлбэрлэг, дээр нь өнгө үзэмжтэй харагддаг ч огт санаандгүй байдлаар хумсаа хугалж, түүнийг богиносгохоос өөр аргагүйд хүрдэг. Мөн нялх хүүхэдтэй, эсвэл хөгжим тоглодог бүсгүйчүүд, оффисын ажилтай, компьютер дээр ажилладаг зарим бүсгүйчүүдэд хумсаа ургуулах нь амаргүй байдаг. Тэгвэл шинэ жилийн үдэш энэ бүх асуудлыг чинь бид шийдэж өгнө.
Та заавал хумсаа урт ургуулахгүйгээр өөрийн хумсыг үнэхээр цэмцгэр, гоё харагдуулах будалтуудыг хийлгэж болно. Мөн бид энэ бүхнийг мэргэжлийн түвшинд хамгийн гоёмсог байдлаар шийдэж өгөхөд бэлэн байна” гэв.
“Express Beauty salon” танд шинэ жилийн багц үйлчилгээг санал болгож байна
“Express Beauty salon” байгуулагдаад нэг жилийнхээ ойг угтаж байгаа ажээ. Тиймээс ой угтсан урамшуулалт үйлчилгээ, үнийн хямдралаа энэ сар дуустал үргэлжлүүлнэ гэдгээ дуулгасан.
Мөн тус салонд мэргэжлээрээ олон жил ажилласан, бусдаас арай өөрийг сэтгэж, шинийг эрэлхийлсэн хамгийн чадварлаг хамт олон ажиллахын зэрэгцээ тэд шинэ жилийн шидэт үйлчилгээний багц болох 40.000-75000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.
Шинэ жилийн багц үйлчилгээнд, мэдээж охид бүсгүйчүүдэд зориулсан мэргэжлийн үсчин, гоо сайханчдын гоёлын үс засалт, нүүр будалт, хумс арчилгаа, мөн хамгийн шилдэг дизайнтай хумс будалтууд, тэр дундаа 2019 онд трэнд болсон үс засалт, хумс будалтуудыг санал болгож байна.
Эдний салоныг зорьж ирснээр та тав тухтай цэвэрхэн орчинд, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой. “Express Beauty salon”-ы туршлагатай найрсаг мэргэжилтнүүд таныг сэтгэл дүүрэн гаргах болно гэдгээ амлаж байна. “Express Beauty salon” гурван маникюртай, мөн гурван хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Тиймээс та найз нөхөд, байгууллага хамт олноороо цагаа захиалаад, үйлчилгээндээ хамрагдаарай.
БИД ТАНД:
- Маникюр+Гелин будалт+ хүссэн чимэглэл=15.000₮
- Маникюр+Акрилан хумс+Гелин будалт+хоёр хурууны чимэглэл=45.000
- Маникюр+Педикюр багц= 50.000₮ гэсэн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Мөн та манай салоны шинэ жилийн багц үйлчилгээг бас сонгож болно.
Хаяг: “EXPRESS BEAUTY SALON”: “МӨНГӨН ЗАВЬЯА”-ГИЙН ЧАНХ АРД
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл. Үйлчлүүлэгчдийн санал болгож буй цагийн дагуу үйлчилнэ.
Facebook: Express Beauty Salon
Instagram: Express Beauty Salon
Цаг авах утас: Баярмаа: 88408955, Урнаа: 94111281, Цэндээ: 9977 4697
Эх сурвалж: www.news24.mn