Хоорондоо ураг төрлийн холбоотой 8 алдартан
Урлаг соёлын ертөнцөд хөл тавина гэдэг сайхан зүйл. Харин үеэл, хамаатан садантайгаа хамтдаа алдар нэрд хүрнэ гэдэг бүр сайхан зүйл биш гэж үү? Тиймээс Yolo.mn сайтын хамт олон уншигч та бүхэндээ зориулж хоорондоо ураг төрлийн холбоотой алдартнуудыг танилцуулж байна.
1. KRYSTAL JUNG БОЛОН JESSICA JUNG
Солонгос улсын хамгийн алдартай охидын хамтлагийн нэг болох "Girls Generation"-ын хуучин гишүүн Жессика болон F(x) хамтлагийн гишүүн, жүжигчин Кристал нар төрсөн эгч дүү нар. Эцэг эх нь 1980-иад онд АНУ-ын Сан Франциско хот руу нүүж, тэндээ оршин суух болсноор эгч дүү хоёр АНУ-д мэндэлжээ. Тэд 2000 онд гэр бүлээрээ Солонгос руу аялан нэгэн дэлгүүрт явж байгаад SM энтертайнментын ажилтны нүдэнд өртсөнөөр урлагийн гараагаа эхлүүлсэн гэж хэлж болно. Тэд хоёул SM энтертайнментад харьяалагддаг байсан бөгөөд эгч Жессика нь “Girls Generation” хамтлагт орохоосоо өмнө 7 жил, дүү Кристал нь F(x) хамтлагт орохоосоо өмнө 3 жилийн хугацаанд дадлагажиж байв. Өдгөө Жессика 30, Кристал 25 настай.
2. JASON MOMOA БОЛОН ZOE KRAVITZ
Jason Momoa "The Late Late Show with James Corden" хэмээх нэвтрүүлэгт оролцож байхдаа "Би одоогийн эхнэрээ анх 8 настайдаа харчихаад "Чамтай гэрлэх хүртлээ араас чинь дагасаар байх болно доо" гэж бодож байсан" хэмээсэн байдаг. Улмаар хосуд 2005 оноос хойш уулзаж эхэлсэн бөгөөд 2017 онд хуримаа хийж 2 хүүхэдтэй болсон. Ямартай ч Jason Momoa хэлсэндээ хүрсэн байдаг юм.
Түүний эхнэр Lisa Bonet нь мөн жүжигчин бөгөөд Hollywood-д "Сайхан эмэгтэй" гэдгээрээ алдартай. Реппер J.Cole хүртэл өөрийн "No Role Modelz" дуундаа "My only regret was too young for Lisa Bonet" буюу "Lisa Bonet-д хэтэрхий залуудах нь тун харамсалтай" хэмээсэн байдаг.
Хосууд 12 насны зөрүүтэй бол Jason Momoa хойд охин болох Zoe Kravitz-тайгаа 9 насны зөрүүтэй. Сонирхуулан хэлэхэд аав охин хоёр хоёулаа "DC"-гийн кинонд дүр бүтээж байгаа буюу Aquaman Catwoman-н аав болж байгаа гэсэн үг.
Америкчууд их нээлттэй хүмүүс гэдгийг энэ зургаас харж болно. Зүүн гар талаас жүжигчин Jason Momoa, түүний эхнэр Lisa Bonet, эхнэрийнх нь хуучин нөхөр Lenny Kravitz, хойд охин Zoe Kravitz нар.
3. ANTONIO BANDERAS БОЛОН DAKOTA JOHNSON
Бидний хамгийн сайн мэдэхээр "Зорро", "Тагнуулч" хүүхдүүд зэрэг кинонд дүр бүтээсэн алдарт жүжигчин Antonio Banderas нь нэгэн цагт мөн л бидний сайн мэдэх "Fifty Shades of Grey" киноны гол дүрийн жүжигчин Dakota Johnson-н хойд аав байжээ. Antonio Dakota-гийн ээжээс 2015 онд салсан хэдий ч түүнийг ердөө 7 настай байхаас 26 нас хүртэл аавынх нь үүргийг гүйцэтгэж ирсэн тул тэд одоог хүртэл сайхан харилцаатай хэвээр байдаг гэнэ. Аргагүй шүү дээ, 19 жил гэдэг их ч хугацаа.
4. JULIA ROBERTS БОЛОН ЭММА РОБЕРТС
Залуус бидний дунд "American Horror Story" цувралаараа танигдсан жүжигчин Emma Roberts-ийн авга эгч нь "Pretty Woman" буюу "Хөөрхөн хүүхэн" киноны гол дүрийн жүжигчин Julia Roberts гэдгийг мэдэх үү?
Аав нь, авга эгч нь, эмээ нь гээд эргэн тойрны бүхий л хүмүүс нь урлагийн хүмүүс байсан болоод ч тэр үү, авга эгчийнхээ кино зураг авалтад дагаж очдог байсандаа ч тэр үү, Emma Roberts багаасаа л жүжигчин болохоор шийдсэн байдаг.
5. GONG SEUNG-YEON БОЛОН YOO JEONG-YEON
Жүжигчин Gong Seung-Yeon нь Twice хамтлагийн гишүүн Yoo Jeong-Yeon-н төрсөн эгч ажээ. Тэд 3 насны зөрүүтэй, хоёул Солонгосдоо маш алдартай ба эгч Gong Seung-Yeon нь “Би түүний эгч гэдгээрээ маш ихээр бахархдаг. Jeong-Yeon шиг дүүтэй байх сайхан шүү” хэмээн ярилцлагадаа дурдсан байдаг.
6. BARACK OBAMA БОЛОН BRAD PITT
Barack Obama болон Brad Pitt нар үеэлүүд гэнэ. Та итгэхгүй байж болох ч Brad Pitt нь Америк улсын 44 дэх ерөнхийлөгчийн 9 дэх үеэл бөгөөд Obama-гийн удам нь Америк улсын зургаан ерөнхийлөгчтэй холбоотой байдаг ажээ. Манайхнаар бол холын хамаатнууд юм уу даа.
7. BEYONCE БОЛОН SOLANGE
Алдарт дуучид маань төрсөн эгч дүүс. Beyonce өдгөө 38 настай бол Solange 33 настай. Хоёул "Billboard Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлж байсан амжилттай. Дүү Solange нь дээхэн үед эгчийнхээ "Destiny's Child" хамтлагийн тоглолтын ард бүжиглэдэг байсан. Харин одоо бол хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох "Coachella" дээр хамтдаа үзүүлбэр үзүүлж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих болсон.
8. DAKOTA FANNING БОЛОН ELLE FANNING
Эгч дүү хоёр 4 насны зөрүүтэй бөгөөд эгч Dakota нь 2001 онд "I am Sam" кинонд тоглож байхад дүү Elle нь уг кинонд түүний бага насны дүрийг бүтээн кино урлагт анх хөл тавьж байсан гэдэг.