Чиний нүүр батгашаад байна уу?
Хүний бие аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлдэг нь нүүрэн дээр батга гарснаар илэрдэг гэж хэлж болно. Нүүрний аль хэсэгт батга гарч байгаагаас шалтгаалан юунд анхаарах хэрэгтэйг хэлж өгдөг байна.
1. Дух, хоёр хөмсөгний голын хэсэг
Дух, хоёр хөмсөгний голын хэсэг нь гэдэс ходоод, элэгний үйл ажиллагаатай холбоотой хэсэг бөгөөд өөх тос ихтэй, хайрсан хуурсан хоол хүнс ихээр хэрэглэж байгааг анхааруулж байгаагийн шинж юм.
2. Хамар
Хамранд батга гарах нь зүрх судас, сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг бөгөөд та аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй, сайн унтаж нойроо авч байх болон сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээх хэрэгтэй.
3. Чих
Чихний арьс нь бөөр, давсагны үйл ажиллагаатай холбоотой байдаг тул энэ хэсэгт батга гарвал давс болон кофений хэрэглээгээ багасгаж усны хэрэглээгээ нэмэх шаардлагатай байна гэсэн үг.
4. Хацар
Хацар хавийн хэсэг нь уушгины үйл ажиллагааг харуулдаг бөгөөд энэ хэсэгт батга гарсан тохиолдолд цэвэр агаарт их алхан тамхи хэрэглэхгүй байж тамхитай орчинд байхаас зайлсхийх хэрэгтэй гэсэн үг юм. Мөн амны хөндийн ариун цэврийг сахин чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах хэрэгтэй.
5. Уруулын эргэн тойрон
Уруулын эргэн тойронд батга гарах нь хоол боловсруулах системтэй холбоотой бөгөөд түргэн хоол хэрэглэхээс зайлсхийж ногоо, жимс жимсгэнэ зэрэг амин дэм бүхий хүнсийг түлхүү хэрэглээрэй.
6. Эрүү
Эрүүн хэсгээр байнга батга гарах нь нөхөн үржихүйн системтэй холбоотой байдаг тул мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.