З.Энхболд: Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэх бичиг ирээгүй

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр үндэсний их баяр наадамд түрүүлсэн ч допинг хэрэглэсэн гэсэн асуудалд ороод байгаа аварга Э.Оюунболдын талаар тодрууллаа.

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболд аваргын асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн бичиг ЕТГ-т ирээгүй. Э.Оюунболд өөрөө АТГ-т өргөдөл өгсөн. Шинжилгээний дээж авдаг хүмүүсийг нь шалгаж байна гэж дуулсан. Ийм л мэдээлэлтэй байна.

Шүүхэд хандсан асуудлыг бид шийдэх боломжгүй. Допингийн асуудал өнөөдөр л гарч байгаа юм биш, олон жил яригдаж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярья гэв. 

Эx сурвaлж: GoGo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.194.138)