Зул сар, Шинэ жилийн дуунууд эзэндээ ямар орлого оруулдаг вэ?

Шинэ жил, Зул сарын баярын сайн дуу зохиоход насаараа идэх мөнгө олдог гэдэг яриа үнэн бололтой. Гэхдээ мэдээж зохиогчийн эрхийг хүндэлдэг улс оронд л доо. Алдарт "Jingle Bells", "Merry Christmas" нарын зохиогчид хэдийн тэнгэрт хальсан тул мөнгө авдаггүй ч Зул сарын баярын дуугаараа одоо болтол амьдардаг одод байсаар байна. Тэдний дуу оны эцсээр дэлхийн өнцөг булан бүрд эгшиглэж байдаг.

Slade: Merry Xmas Everybody (1973)

Зохиогчийн эрхийн "Performing Right Society" байгууллагаас Их Британийн "Slade" хамтлагийн энэ дууг Зул сарын баярын үеэр хамгийн их сонсдог дуу гэдгийг тогтоожээ. 2013 оны байдлаар л энэ дуу Их Британид гэхэд л 1200000 хувь зарагдсан байна. Тус хамтлагийнхан энэ дуунаасаа жил бүр 512 мянган фунт стерлинг олдог. Тиймээс ч Нодди Холдер энэ дуугаа "Тэтгэврийн баталгаа" гэж нэрлэсэн биз ээ.

Boney M: Mary's Boy Child — Oh My Lord (1978)

"Mary's Boy Child" бол Зул сарын үеэр дэлхийн бүх улс оронд  дуулагддаг дуу. Ингээд бодохоор "Boney M" тэрбумтан хамтлаг мэт. Гэвч хамтлагийн дуучин  Лиз Митчелл 4 жилийн өмнө ярилцлага өгөхдөө "Шоу бизнест зальтай, муухай хүмүүс дүүрэн байдаг. Бид энэ дууныхаа борлогдсон мөнгөний дөнгөж 1 хувийг авах гэрээтэй" гэж хэлж байлаа.

Shakin’ Stevens: Merry Christmas Everyone (1985)

Шейкин Стивенсийн "Merry Christmas Everyone" дуу жил бүр эзэндээ 70 мянган доллар авчирдаг. Энэ мөнгийг Стивенс, дууг зохиосон Боб Хитлитэй хуваан авдаг.

Wham!: Last Christmas (1984)


Энэ дуу Их Британид 1780000, Японд 600 мянган хувь зарагдсан. Бусад улс оронд хэдэн хувь борлогдож, хэдэн доллар авчирсныг таамаглах аргагүй. Жил бүр 500 мянган доллар олдог гэсэн тооцоо бий.

The Pogues & Kirsty MacColl: Fairytale of New York (1987)


Ирландын Шейн Макгоуэн, өөрийн "The Pogues"хамтлаг, дуучин бүсгүй Кирсти Макколл нарын хамт 1987 онд Зул сарын баярын дуу зохиосон юм. Рок дуучин Элвис Костелло тэднийг Зул сарын баярын дуу зохиож чадахгүй гэж бассан тул Шейн нэг орой суугаад л хийсэн гэдэг. Тэр цагаас хойш 1180000 хувь борлогдсон байна. Жил бүр 386 мянган фунт стерлинг орж ирдгийг тэд хуваан авдаг.

Paul McCartney: Wonderful Christmas Time (1979)

Сэр Пол Маккартнид энэ дуу 36 жилийн турш жил бүр 400 мянган доллар авчирч байна.

Mariah Carey: All I Want For Christmas (1994)


"All I Want For Christmas" зохиогчийн эрхээс л 50 сая доллар олсон байна. Энэ мөнгийг 20 жилд хуваахаар Мэра́йя Кэри болон хамтран зохиогч Уолтер Афанасьефф нарын 13 дахь сарын бонусын хэмжээг тогтоож болно.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.225.95.229)
Tseenee Tsendsvren duu sonsoh kino vzeh
2020-11-29 Хариулах