Цагаач эр галаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварлаа
2019-12-13
Сенегал улсаас Испани руу цагаачилсан 20 настай Горгуй Ламине Сов гэх эр шатаж буй барилгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварчээ. Уг барилгын нэг хэсэгт нь хүний туслалцаагүйгээр алхаж явж чаддаггүй бие муутай иргэн байдаг гэдгийг хөршөөс нь сонссон залуу ийнхүү түүнийг аврахаар зориг гаргажээ.
Тэрбээр гэрлүү нь тагтаар нь авирч орон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг мөрөн дээрээ тэврэн тагтаар нь авч гарсан бөгөөд доор хүлээж байсан бусад хүмүүст аюулгүй дамжуулан өгчээ. Уг явдлын дараа тус улсын хэвлэл мэдээллээр түүнийг хүний үнэт амийг аварсан баатар хэмээн өргөмжилж түүнд талархаж байгаагаа илэрхийлж буй ажээ.
Эx сурвaлж: Erennews.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.210)
ИХ УНШСАН