"Таарсан хоёр" кино ирэх оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Академийн авардсын шагналт зохиолч, найруулагч М.Энхдалайн “Таарсан хоёр” инээдмийн уран сайхны кино 2020 оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус бүтээлийн гол дүрд “Гурван сая инээд” шоуны шүүгч гавьяат жүжигчин М.Баярмагнай, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр болон жүжигчин Э.Урангоо, Б.Ариунцэцэг нар тогложээ.

Ташрамд дуулгахад,  найруулагч М.Энхдалай “Аав”, “Одод болохын хүслэн” киноны зохиолыг бичиж байсан бөгөөд “650”, “03:30”, “Ерөнхийлөгчийн туслах”, “Бид гурвын болзоо, “Хоёр гүүрний цаана” бүтээлийг найруулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)