Шархадсан цэргийг Киборг болгох Пентагоны төлөвлөгөө
- Механик юм уу цахим эд ангиар эд эрхтнийг нь солихыг зөвхөн шархдаж гэмтсэн цэрэг л зөвшөөрөх магадлалтай
Xүн төрөлхтөн кибер сайжруулалтаас зайлсхийх аргагүй болсон шинэ нөхцөлд нийцүүлэн АНУ байлдагчдаа төгөлдөржүүлж киборг-супер цэрэг болгохоор төлөвлөж байна.
Тус улсын батлан хамгаалах яамны шинжлэх ухааны судалгаа хариуцсан салбар – АНУ-ын Армийн Байлдааны Чадвар Хөгжүүлэх Хими, Биологийн Төвөөс (U.S. Army Combat Capabilities Development Command Chemical Biological Center) бэлтгэсэн шинэ тайланд үүнийгээ "2050 он хүртэлх цэргийн кибернетикийн салбарын судалгааны зорилгыг тодорхойлжээ.
Судалгааны “үндсэн зорилго нь хүний бие махбодид нэмж нэгтгэсэн машины чадвар боломжийг тодорхойлж, ирэх гучин жилд хүмүүний бүтээмжийг сайжруулах явдал” хэмээн Cyborg Soldiers 205 нэртэй тайланд тайлбарлав.
Төгс нөхцөлд авч үзвэл киборг гэдэг нь экзоскелет хэмээх тусгай өмсгөл, дулаан мэдэрдэг хэт улаан туяаны харааны хэрэгсэл, хуруунд зүүдэг хө дөл гөөн мэдрэгч сенсор гэх мэтийг ашиглан байгалиас заяасан бие махбодийн чадвараа эрс сайжруулсан хүн юм.
АНУ-ын цэргийнхэнд чухам ийм киборг-байлдагч хэрэгтэй. Судлаачдын бодлоор кибернетик сайжруулалттай байлдагч Predator кинонд гардагчлан, үзэгдэх спектрээс илүү өргөн бүсэд юмыг харж, “хотын давчуу орчин, газар дорх” байг тодорхойлдог болно. Гэхдээ кибернетикийн ийм сайжруулалтыг байлдагч шархдаж гэмтсэний дараа л нэвтрүүлж таарна.
Учир нь хөдөлгөөний эрхтний гэмтэл нь АНУ-ын армиас чөлөөнд гарахад хүргэдэг хамгийн түгээмэл гэмтлийн нэг.
Учир нь механик юм уу цахим эд ангиар эд эрхтнийг нь солихыг зөвхөн шархдаж гэмтсэн цэрэг л зөвшөөрөх магадлалтай. “Нүд гэмтсэн, сохорсон тохиолдолд л хараа сайжруулах кибернетик арга оновчтой хувилбар. Эрүүл эд эрхтнээсээ хагацахыг сайн дураараа зөвшөөрөх хүн байхгүй болов уу” хэмээн тайланд бичжээ.
Хараа муудсан, сохорсон ч албаа хааж байлдааны ажиллагаанд оролцох хүсэлтэй цэргийнхэнд ийм “сайжруулалт” хэрэг болж мэдэх юм. Армийн удирдлага мөн цэргүүдийнхээ тулгуур эрхтнийг сайжруулах хүсэлтэй. Төлөвлөгөөнөөс үзвэл шархдаж гэмтсэний улмаас яс, булчин, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдсан дайчдад “оптогенетик яс булчингийн удирдлагын систем” тустай.
Учир нь хөдөлгөөний эрхтний гэмтэл нь АНУ-ын армиас чөлөөнд гарахад хүргэдэг хамгийн түгээмэл гэмтлийн нэг. “Кибернетик булчин” цэрэг хүнд байгалиас заяасан жинхэнэ булчингаас нь ч илүү хүчирхэг, уян байх болно хэмээн судлаачид үзжээ.
АНУ-ын цэргийнхэнд чухам ийм киборг-байлдагч хэрэгтэй.
Мөн сонсгол муудсан, дүлийрсэн цэргүүдэд асар холын чимээг сонсож, сонссоноо мэдээлэл болгон бусдад зайнаас дамжуулах чадвар олгох “кибер чих”-ийг 2050 он бодит зүйл болгох шаардлага эрдэмтдэд тулгараад байна. Гэхдээ Пентагоны тайлан дахь хамгийн галзуутай санаа нь “мэдээллийг хоёр чиглэлд дамжуулах үүднээс хүний тархины нейроны ажиллагааг шууд эрчимжүүлэх”-д чиглэсэн судалгаа.
Ийм судалгаа, хөгжүүлэлтийн дүнд уураг тархиа төгөлд өржүүлсэн байлдагч дрон зэрэг нарийн зэвсэг техникийг бодлынхоо хүчээр удирдан ажиллуулдаг болно.
Дээр дурдсан бүхнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой ч киборгод сөрөг ханддаг өнөөгийн нийгмийн хандлага кибернетикийн ололтыг зэвсэгт хүчний салбарт нэвтрүүлэхэд саад учруулж болзошгүй хэмээн Пентагон үзлээ.
“Хүний бие махбодийн чадвар, чадавхыг сайжруулахад машин ашиглах санааг масс мэдээллийн хэрэгсэл, уран зохиол, кино бүтээлд нийгмийг зугаацуулах үүднээс гуйвуулсан, антиутопи хэлбэрээр дүрсэлж буй”-г тайланг зохиогчид анхааруулав.
Та бид кибернетикийн технологийн ололт амжилтыг ашигламаар байгаа л бол АНУ-ын армийн удирдлага энэ бүхнийг харгалзан үзэж, нийгмийн сөрөг хандлагыг гэтлэн давах ёстой хэмээн тайланд бичжээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ