Таиланд массажийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэлээ

Таиландын уламжлалт массажийг ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэжээ.

Таиландын эрүүл мэндийн сайд Анутин Чарнвееракул ЮНЕСКО-гийн энэхүү шийдвэрийг Таиландын ард түмний амжилт хэмээгээд нутгийн ухаан дэлхийд алдаршлаа гэж онцолжээ.

Таиландын эрүүл мэндийн яам тайланд массажийг уламжлалт анагаах ухааны хувьд хөгжүүлж, мэргэжил болгон хөгжүүлнэ хэмээн тэрбээр илэрхийлжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Таиландын эрх баригчид НҮБ-д тайланд массажийг дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн байна. Тайланд улсад энэ төрлийн массаж хийх ур чадварыг эзэмшсэн 25 мянган хүн байдаг бөгөөд тайланд массаж нь Таиландын уламжлалт анагаах ухаан, урлаг, шинжлэх ухаан, соёлын салшгүй нэг хэсэг хэмээн хүсэлтдээ дурджээ.

Тайланд массаж нь ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдэж буй хоёр дахь өв юм. Өнгөрсөн жил тус жагсаалтад багтай бүжиг орж байжээ.

Энэ онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нийт 50 өргөдөл ирүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.248)