15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурав

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурах ёслол баасан гарагт боллоо.

Энэ сарын 13-нд Япон улсаас Монгол улсад суугаа Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар гэрээнд гарын үсэг зурлаа.

“Өвсний үндэс” төсөл Хан-Уул дүүргээс гадна Сүхбаатар, Дорноговь аймгуудад хэрэгжинэ. Хан-Уул дүүргийн хувьд Япон Улсын Мусашимураяма хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж иржээ. Энэ хүрээнд сурагч солилцоо хөтөлбөр, “Токио-2020” зуны олимп, пара олимпийн наадмын хүрээнд Хан-Уул дүүргээс 20 сурагч болон тамирчин, жуулчдыг соёлын солилцоонд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилладаг.

Мөн Хан-Уул дүүрэгт Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу “Жайка” олон улсын байгууллагын төслийн хүрээнд 920 хүүхдийн хүчин чадалтай 75 дугаар сургуулийн шинэ барилга  2020 оны долдугаар сард ашиглалтанд орно хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.62.36)