Зарим хөгжингүй орнууд хүнсний хомсдолд нэрвэгджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан тайландаа хөгжиж байгаа орнуудын гуравны нэгээс илүү нь хоол хүнсний хоёр төрлийн хомсдолд нэрвэгдээд байгааг онцолжээ. Мөн хүн амынх нь дунд хоол хүнсний дутагдал болон жингийн илүүдэлд орсон хүмүүс холилдсон шинэ бодит байдал үүсээд байгаа учраас энэ үзүүлэлтийг тайландаа тоогоор үзүүлэхийг зорьсон аж. “The Lancet” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд энэ нөхцөл байдлыг хэдэн хөгжингүй орон хангаж байгааг тодорхойлсон байна. Тухайлбал, хүн амын 15 гаруй хувь нь хэт тураалтай, 30 гаруй хувийнх нь өсөлт удааширсан,эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь сул дорой биетэйгээс гадна хүн амын 20 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэж бичжээ.
Энэ нөхцөл байдлыг сүүлийн 10 жилд судалгаанд хамрагдсан 126 орноос 48 орон хангаж байсан аж. Түүнээс гадна эцсийн дүгнэлтээр ашиг орлого багатай 14 орон энэ жагсаалтад нэмэгдсэнийг мэргэжилтнүүд дэлхийн ядуу бүс нутагт хоол хүнсний хомсдол хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна гэж үзжээ. Олон улсын байгууллагын хөгжил, эрүүл мэндийн асуудлыг хариуцсан газрын захирал Францеско Бранко “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтыг Африкийн сахар, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд тэргүүлж байгаа нь хүнсний хомсдол нь бидэнд тулгараад байгаа шинэ асуудал болохыг харуулж байна” гэв.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин