“Time” сэтгүүл сүүлийн 10 жилийн шилдэг электрон төхөөрөмжийг нэрлэлээ
Америкийн “Time” сэтгүүл сүүлийн 10 жилд үйлдвэрлэлээс гарч хэрэглээнд нэвтэрсэн хамгийн чухал, нөлөө бүхий 10 электрон төхөөрөмжийг нэрлэсэн байна. Жагсаалтын эхэнд 2010 оноос худалдаанд гарч хэрэглээнд нэвтэрсэн Apple компанийн iPad орж байна. Хэвлэл энэ тухайд үүнийг хэрэглээнд орж ирэхээс өмнө ийм төхөөрөмж нь шинжлэх ухааны зөгнөл л байсан гэж тэмдэглэжээ. Энэ төхөөрөмж персональ компьютерийн салбарт соёлын их дэвшил болсон гэсэн байна.
Ингээд цааш нь:
-2012 онд үйлдвэрлэсэн Tesla Model S цахилгаан машин нь бензинээр ажилладаг уламжлалт машиныг халах эхлэлийг тавьсан гэжээ.
-Банкны төлбөрийн картны хэмжээтэй “Raspberry Pi” компьютер 2012 онд гарсан
-Smart TV болон дүрс сэргээх зориулалттай магнитфоныг орлох дүрс болон дуу бичлэг дамжуулах Google Chromecast тоглуулагч 2013 онд гарсан
-Агаараас зураг авахад зориулсан DJI Phantom дрон 2013 онд гарсан
-Туслахын дуу хоолойгоор ажилладаг Amazon Echo чанга яригч 2014
-Apple Watch ухаалаг цаг 2015
-Apple AirPods утасгүй чихэвч 2016
-Компьютер шиг наадаж болох Nintendo Switch тоглоом. 2017
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тоглоомын Xbox Adaptive Controller удирдлага 2018 он.
Технологи ямагт сайжирч улам боловсронгуй болон хүний амьдралыг сайжруулах, илүү ухаалаг, хүмүүнлэг болж байна. Гар утаснаас дрон, гар удирдлагаас машин гээд сүүлийн 10 жилд амьдралыг өөрчилсөн олон дэвшил хөгжил гарчээ гэж Time сэтгүүлд дурдсан байна.
Эх сурвалж: Atime.mn