Туркууд 1700 тонн жинтэй сүмээ тэргээр нүүлгэв
Үерийн аюулд өртөх эрсдэлтэй эртний хот Хасанкэйфт оршиж байсан, 602 настай түүхийн дурсгалт Эр-Ризк сүмийг "Хасанкэйф" соёлын цэцэрлэгт хүрээлэн рүү дөрвөн км газарт нүүлгэлээ.
Сүм нийт 1700 тонн жинтэй ба түүнийг өөрөө явагч дугуйт тэргээр нүүлгэсэн байна. Сүм 1409 онд Аююубидсийн захирагч Эбү’л Мефахир Сүлиманы захиалгаар баригджээ. Сүмээс гадна Хасанкэйф хотын бусад түүхийн дурсгалт барилгуудыг дээрх аргаар нүүлгэсэн байна. Тухайлбал, Артуклу Хамам, Султан Сулиман Кос сүм, Имам Абдулла Завияа, Зейнил Абадин Маусолеүм, Эююүби сүм гэх зургаан барилга болон хөшөөдийг цэцэрлэгт хүрээлэнд шинээр амжилттай байршуулжээ.
Эдгээрээс хамгийн том нь буюу дээр дурдсан Эр-Ризк сүмийг хэсэг хэсгээр нь салган долоон цагийн турш зөөжээ.
Б.Амарбаясгалан
Эх сурвалж: News.mn