Бархасвадь гараг дээр Техас мужтай адил хэмжээтэй хуй салхийг илрүүлжээ
Америкийн сансрын агентлаг болох НАСА-гийн хөөргөсөн Жуно судалгааны төхөөрөмж 2016 оны 7-р сард Бархасвадь гарагт дээр очсоноос хойш нийт 22 удаа тус гарагийг ойроос тандан судлах ажиглалтыг явуулжээ. Тус судалгааны төхөөрөмж өнгөрсөн 11-р сарын 3-нд Бархасвадь гарагийн үүлнээс 2175 милийн дээгүүр нислэг хийж байх үедээ хамгийн сүүлийн үеийн нээлт буюу хэмжээгээр Техас мужтай адил хуй салхийг илрүүлжээ.
Энэ шинээр нээсэн салхи нь тус гарагийн Өмнөд Туйлын хуй салхины бүлэгт нэгдээд байгаа юм. Жуно судалгааны төхөөрөмж Бархасвадь гарагийн ажиглалтыг эхлүүлснээс хойш тус гарагийн Хойд туйлд бий болсон 9 хуй салхи, харин өмнөд туйлд бий болсон 6 хуй салхины дүрсийг аваад байна. Өмнөд туйлд үүссэн хуй салхины тав нь цагираг хэлбэрт орсон байгаа бол тэдний голд мөн нэг аварга циклон салхи бий болжээ.
Шинээр нээсэн хуй салхи өмнө нь нээсэн салхинаас хэмжээгээ бага төдийгүй тус гарагийн агаар мандлыг судлахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд онцолж байна. Америкийн сансар судлалын агентлагийн Жуногийн Бархасвадь гарагийн даалгавар 2021 оны 7-р сарыг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: MNB.mn