Н.Цэрэнбат: Трампын хүү хууль бус ан хийгээгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлэгдсэн. Зөвшөөрөлтэй байсан уу?
-Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй.
-"Эко алтан заамар" компанид осол гарч дахин нэг хүний амь эрсэдсэн. Яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байна вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. БОАЖЯ хамгаалаад байгаа зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг.
-Үйл ажиллагааг нь зогсоох дүгнэлт ирээгүй гэсэн үг үү?
-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг. Эрүү үүсгэн шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгсөн.
Ш.Оч
Эх сурвалж: News.mn