"Боржигон" дэвжээний ойд зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлжээ
2019-12-18
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Боржигон" бөхийн дэвжээний 25 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Бор-Өндөрт болж, Монгол Улсын харцага О.Хангай түрүүлжээ.
Уг барилдаанд улсын харцага Н.Золбоо, улсын начин Ц.Чимэддорж нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосон байна.
Их шөвөгт Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Завхан аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарсан аж.
Энэхүү барилдааны түрүү бөх нэг сая төгрөг, хурдан удмын даага, үзүүр бөх 800 мянган төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр хагас сая төгрөг гарджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.107)
ИХ УНШСАН