“Сувилахуйн сургагч багш бэлтгэх анхдугаар сургалт" болж байна

Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаас Төслийн загвар төлөвлөгөөний 4 дүгээр хувилбарыг баталж, сувилахуйн чиглэлээр 2019 оны 3 дугаар сараас хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.

Төслийн хүрээнд их эмч нарын дунд 2016 оноос зохион байгуулагдаж буй “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт” бэлтгэх сургалтыг сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг удирдах сувилагч нарт чиглүүлж өргөжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор анх удаа зөвхөн сувилагч мэргэжилтнүүдэд зориулан “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна.

Их эмч нарын “Эмнэлзүйн сургагч багш”-ийн сургалтад 2018 оноос туршилтаар сувилагч нарыг цөөн тоогоор хамруулсан бөгөөд одоогийн байдлаар сувилагч нараас 17 эмнэлзүйн сургагч багш, 8 чиглүүлэгч багш бэлтгээд байна. Энэ удаагийн сургалтад зөвхөн сувилагч нарыг суралцуулах бөгөөд сургалтын агуулгыг сайжруулан, 2020 оноос сувилагч нарт чиглэсэн “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт” болгон Монгол Улсын хэмжээнд өргөжүүлэхээр зорьж байна.

Энэхүү сургалтын эхний сургалт 12 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 24 сувилагч хамрагдаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.8.177)