БНАСАУ-ын бэлэг нь алсын зайн тусгалтай пуужин байж магадгүй юм гэжээ
АНУ-д зориулсан “Зул сарын бэлэг” хэмээх БНАСАУ-ын сүрдүүлэг нь алсын зайн тусгалтай баллистик пуужин байж магадгүй юм хэмээн АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун мэдэгджээ. Энэ тухай тэрбээр өнгөрсөн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Зул сарын баярын үеэр ямар төрлийн бэлэг хүлээн авах нь АНУ-аас шалтгаална хэмээн энэ сарын эхээр БНАСАУ мэдэгдсэнтэй холбоотойгоор тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
АНУ энэ оны эцэс гэхэд хориг арга хэмжээг цуцлах юмуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хоёр талт яриа хэлэлцээнд үүсээд буй мухардлаас гарах төлөвлөгөө боловсруулах эцсийн хугацааг БНАСАУ дангаар тогтоосон юм.
"БНАСАУ-ын эрх баригчдын ярьж буй зүйл, ойрын долоо хоногуудад явуулж буй туршилтууд нь тус улс ямар нэгэн зүйлд бэлтгэж байгааг харуулж байна. “Зул сарын баярын бэлэг нь алсын зайн тусгалтай баллистик пуужин байх болов уу гэж би таамаглаж байна” хэмээн Чарльз Браун ярьсан байна.
Эх сурвалж: Face.mn