Сингапурын шумуулны үйлдвэр

Хүн бүр л шумуул хараад алахыг хүсдэг гэхэд хилсдэхгүй. Харин Сингапурчууд тийм биш ээ!

Тэд долоо хоногт 5 сая орчим шумуул үржүүлж байгаа гэвэл та итгэх үү?

ХАЛУУН ОРНЫ ШУМУУЛ ХАМГИЙН АЮУЛТАЙ

Жил бүр 100 сая гаруй хүн шумуулны вирусээр халдварлаж 10'000 гаруй хүн шумууланд хазуулснаасаа болж нас бардаг гэсэн судалгаа бий. Энэ нь шумуул хүн төрөлхтний амьдралд асар их аюул заналхийлэл үзүүлдэг “аймшигт” шавж гэдгийг илтгэж байна. Халуун орны эм шумуул бүр үхлийн аюулт хумхаа өвчний вирус тээдэг гээд л бод. 

Эм шумуул цус сорохдоо эхлээд бие рүү шүлсээ шахаж, дараа нь цусыг нь сордог. Өөрөөр хэлбэл шумуул таны цусыг сороод ч зогсохгүй өөрт буй вирусийг танд халдаадаг гэсэн үг. 

2016 онд дэлхийн ихэнх улс орны зүгээс иргэддээ Сингапур улс руу зорчихгүй байхыг анхааруулж байсан. Учир нь Сингапурт шумуулаар дамждаг “зика” вирусийн 50 гаруй тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2019 оны байдлаар Сингапурт “зика”-тай төстэй байдлаар илэрдэг хумхаа өвчний 14'470 орчим тохиолдол бүртгэгдэж 20 орчим хүн уг өвчнөөр нас барсан байна. 

“Дэлхийн дулаарлын улмаас ойрын хэдэн арван жилд халуун оронд гараад байгаа хумхаа өвчнийг зогсоох боломжгүй ч байж мэдэх юм. Учир нь өндөр хэмд шумуул хурдан үржилд орж, өвчний вирус дамжуулах магадлал нь нэмэгддэг” – Сингапурын Байгаль орчин, усны нөөцийн яамны сайд Amy Khor

ЗӨВХӨН ЭМ ШУМУУЛ ЦУС СОРДОГ

Та эр шумуул цус сордоггүй гэдгийг мэдэх үү? Тийм учраас судлаачид эр шумуулыг ашиглаж эм шумуулны үр хөврөлийг зогсоох арга олжээ. Эр шумуул цэцгийн тоосонцроор хооллодог бол эм шумуул нөхөн үржихүйн үедээ хөхтөн амьтны цус сордог байна. 

Ийнхүү Сингапурын эрдэмтэд эр шумууланд тусгай “Wolbachia” вирус халдааж агаарт нисгэж байгаа гэнэ. Тэд шумуулны нөхөн үржихүйг зогсоовол цаашид шумуулны тоо толгой нэмэгдэхгүй байхаас гадна хүмүүст дахин аюул учрахгүй гэж үзжээ. 

Ингээд та бүхэнд дэлхий даяар аялж, 1 минутын маш хэрэгцээтэй бөгөөд сонирхолтой видео бичлэг хүргэдэг "Nas Daily" Фэйсбүүк хуудсын эзэн Nuseir Yassin-ийн Сингапурчууд шумуултай хэрхэн тэмцэж буйг харуулсан бичлэгийг хүргэж байна. 

Эх сурвалж: Yolo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.215)