Өвлийн олимпын наадамд дөрвөн цаначин өрсөлдөх болжээ
Өвлийн Универсиад наадамд манай улсын баг анх 1991 оноос оролцсон түүхтэй. Залуучуудын олимпын наадамд 14-18 насны өсвөр үеийн тамирчид оролцдог. Швейцарын Лозанна хотод 2020 оны нэгдүгээр сарын 10-19-нд зохион байгуулах залуучуудын өвлийн олимпын III наадамд дэлхийн 60 гаруй орны 3500 орчим тамирчин спортын 11 төрлөөр өрсөлдөх гэнэ. Монголын цанын спортын тамирчин Д.Урангоо, Д.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, О.Золбаяр нар өвлийн олимпын наадамд хурд сорих эрх авчээ. Тэд энэ удаагийн наадамд гүйлтийн цанын төрөлд уралдах нь. Энэ тухай Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн цахим хуудсандаа “Д.Урангоо, Д.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, О.Золбаяр нарын залуу тамирчин Лозанна хотод 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд болох Залуучуудын өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр оролцох эрх авлаа. Швейцарын цанын үндэсний шигшээгийн эмч асан Паскал Герш манай тамирчдыг сүүлийн хоёр жил бэлтгэсэн болно” хэмээжээ.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг
Эх сурвалж: Unuudur.mn